Эбола вирусын голомтод орших Баруун Африкийн Либери улсад халдварын тархалт удааширч буйг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас мэдээллээ. Либери улсад Эбола вирусын халдвараар нас барагсдын тоо 300-аар буурч, эдгэрсэн хүмүүсийн тоо нэмэгдсэнээр эмнэлгүүдэд сул ор гарах хэмжээнд хүрснийг албаныхан мэдээлж байна. Эрдэмтэд Эбола вирусын халдвараас эдгэрсэн хүний цусны ийлдсээр эмчлэх аргыг туршсан нь амжилттай байгаа юм. Түүнчлэн Эбола вирусын халдвараас Нигери, Сенегал улсууд ангижирч чадсан билээ. Эбола вирусын халдвар сүүлийн 42 хоногт шинээр бүртгэгдэхгүй бол халдвараас эдгэрсэнд тооцдог аж.
Эбола вирусын халдвараар өвчлөгсдийн тоо ДЭМБ-аас сүүлд мэдээллэснээс олон улсад 3000 гаруйгаар нэмэгдэж, 13703-д хүрчээ. Харин Эбола вирусын халдвараар нас барагсдын тоо өнгөрсөн дөрөв хоногт арваар нэмэгдэж, 4920 болсон байна. Сүүлийн дөрөв хоногт нас барсан 10 хүн нь халдварын голомт Либери, Сьерра-Леоне, Гвиней улсын иргэд аж. Эбола вирусын халдвар Баруун Африкаас гадна АНУ, Герман, Их Британи, Франц, Норвеги, Испани улсад бүртгэгдсэн юм. Мөн өнгөрсөн долоо хоногт Мали улсад хоёр настай охин Эбола вирусын халдвараар нас барснаар анхны тохиолдол бүртгэгджээ.
Эх сурвалж: ВВС
Б.АНХТУЯА