Улаанбаатарчууд нийслэл хот үүсч хөгжсөний 375 жилийн ойг тэмдэглэж байх зуур Төрийн гуран өндөрлөг Их тэнгэр цогцолборт тун ч ажил хэрэгч уулзалт хийсэн гэх “бор шувуу” нисч эхэллээ.
Өчигдөр Төрийн ордноо хуралдах байсан УИХ-ын байнгын хороод хуралдалгүй хойшилсон шалтгааныг ч Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Н.Алтанхуяг нарын “Их тэнгэр” дэх уулзалттай холбон ойлгох хүмүүс цөөнгүй байна. Тэд чухам юуны талаар ярьсан нь одоогоор тодорхойгүй байна. Мөн өнөөдөр Ерөнхий сайд Н.Алтанхуяг УИХ дахь АН-ын бүлэгт мэдэгдэл хийхээр зар тараажээ.
Д.ЦЭЦ