«Генерал Өвөл» Барууны эсрэг зогсоход нь Орост тусална

Хуучирсан мэдээ: 2014.10.29-нд нийтлэгдсэн

«Генерал Өвөл» Барууны эсрэг зогсоход нь Орост тусална

 

Жил бүрийн хэдэн сарын турш Оросын лидерүүд үргэлж л өөрийн дайнч жанжнаа дуудах боломжтой хэмээн The Telegraph сонин тэмдэглэсэн байх юм.  Тэр догшин жанжин  болох “генерал Өвөл” Оросоос Наполеон, Гитлер хоёрыг хөөсөн юм байх. Гэхдээ энэ удаа уг сонин нэмэрлэхдээ, цасан хунгар, мөсөн зуд, дайснаа хөлдөөх ясанд хүртэл  нэрвэх хүйтэн л “орос армийн цэргийн” хэрэглэдэг арга хэмээн сонин бичээд “тэр нь хэзээ ч Оросыг орхиогүй” гэжээ.

 

Удалгүй “Генерал Өвөл” шинэ үүрэг гүйцэтгэн Оросыг Украин ба Баруунтэй сөргөлдөхөд оролцох болно гэж сонины материалд өгүүлсэн байна.

 

Украины ерөнхийлөгч Петр Порошенко нь барууны хориг арга хэмжээ нь Оросыг хийн наймаа хийлгэхэд хүргэнэ гэж найдаж байгаа. Гэтэл энд нь “генерал Өвөл” оролцоно гэж сонин бичив. Москвагийн хийг Украинд нийлүүлэхгүй гэсэн зургадугаар сарын нийлүүлэлтийг зогсоосон нь чухал биш байв. Учир нь Киев мөн Европ зуны цагт Оросын хийгүйгээр болоод л явах байлаа. Харин өвлийн улирал ирснээр хүчний байдал эсрэгээр тавигдана хэмээн сонин бичжээ. Тэгээд ойрын хэддэн сарын дотор Орос “Генерал Өвлийг” дахин дайчилж болно гэж сонин дүгнэсэн байв.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж