АНУ-ын Тагнуулын ерөнхий газрын экс ажилтан Эдвард Сноудены амьдралаар баримтат кино хийсэн тухай мэдээллээ. 120 минут үргэлжлэх “Citizen Four” хэмээх баримтат кино үзэгчдийн хүртээл болох юм байна. Кино зохиолыг Лаура Потирас бичсэн бол найруулагч Стевен Содерберг найруулжээ.
Энэхүү уран бүтээлд “Сноуден ямар шалтгаанаар улсын нууцын зэрэглэлтэй материал хулгайлсан. Орост орогнох болсон шалтгаан” зэрэг гарах гэнэ. Кино багийнхан өнгөрсөн арваннэгдүгээр сараас хойш Сноудентай уулзаж, ОХУ-д зарим зураг авалтаа хийсэн байна. Энэ сарын 10-нд тус киноны эхний трейлер цацагдсан юм. Харин АНУ-ын Засгийн газар энэхүү киног хууль бус хэмээн мэдэгдэж, нийтэд үзүүлэхийг хориглосон байна.
Т.АНУ