Монголын хөрөнгийн бирж өнөөдөр /2014 оны аравдугаар сарын 29/ үнэт цаасны арилжаагаар 19 хувьцаат компанийн нийт 5,493 ширхэг хувьцаа арилжиж 6,978,272.96 төгрөгийн гүйлгээ хийжээ.
Өнөөдөр “А” самбарт 14 компанийн 5,241 ширхэг хувьцаа арилжсан ба нийт 6,091,075.96 төгрөгийн, “Б” самбарт таван компанийн нийт 252 ширхэг хувьцаа арилжсан ба нийт 887,197.00 төгрөгийн гүйлгээ хийсэн байна. Харин ТОП-20 индекс 15,460.67 нэгж буюу 0.19 хувиар буурсан үзүүлэлттэй гарчээ.
Эх сурвалж: MSE.MN