Бат хааны хотын туурийг олжээ

Хуучирсан мэдээ: 2014.10.29-нд нийтлэгдсэн

Бат хааны хотын туурийг олжээ

 

Чингис хааны ач Бат хааны байгуулсан 750 жилийн настай эртний хотын туурийг ОХУ-ын Ижил мөрний сав газраас олж илрүүлжээ. Бат ханы зуны сууцтай ойролцоо орших хотын нэрийг Укек гэдэг байжээ.  Хотын тууринаас Христийн хоёр сүм, вааран эдлэл, чулуун баримлууд олдсон байна. Бат хаан 1205-1255 оны үед амьдарч байсан юм. Түүний байгуулсан Алтан орд /Кипчакын ханлиг/ Зүүн Европоос Төв Ази хүртэлх өргөн газар нутгийг захирч, Торгоны замын худалдааны олон чиглэлийг хянаж байжээ.

 

Укек хот нь ислам, христ, бөөгийн шашинг хослуулсан олон соёлын өлгий байсан аж. Хотын тууринаас Бат ханы ноёрхол дор амьдарч байсан Христийн шашинт хүмүүсийн суурин, хоёр сүм олдсон байна. Эндээс Бат ханы дор Христийн шашинтнууд элбэг хангалуун амьдар байсныг гэрчлэх эд өлгийн зүйлс олон олджээ. Христийн сууринаас олдсон эд өлгийн зүйлсийн зарим нь хотын элитүүдийн эдэлдэг зүйлс байсан аж. Тухайлбал, Христийн сууринаас үсний хятад хатгуур, луугийн зурагтай хагархай таваг,  модон бариул зэрэг олджээ. Архелогичдын үзэж буйгаар хоёр сүмийн нэг нь 1280 онд баригдаж, 14-р зууны эхэн үед устгагдсан гэнэ. Христийн сүм нь вааран дээвэртэй, ханыг нь зургаар чимэглэсэн, гадна, дотногүй сийлбэртэй гэнэ. Харин хоёр дахь сүмийг 1330 онд байгуулсан нь 1350 он хүртэл оршжээ. Христийн сүмийн агуулахад торгоны замын худалдаачдын эд зүйлсээ хадгалдаг байжээ. Үүнд: Византын эзэнт гүрнээс авчирсан таваг, вааран савнууд олджээ.

 

Укек хот удаан оршин тогтноогүй аж. 14-р зууны үед Алтан орд улс ганхаж эхэлсэн бөгөөд 1395 онд Төмөр хаан Укек хотыг дайран эзэлсэн байна. Төмөр хаан хуучин Алтан орд улсын газар нутгийн ихэнхи хэсгийг захирч байжээ.

 

Укек хотын Христийн сүмээс олдсон арслангын дүрстэй баримал

 

Укек хотын Христийн сүмээс олдсон луугийн дүрстэй ясан баримал

 

Укек хотын Христийн сүмээс олдсон үсний хятад шилэн хатгуур

 

Укек хотын Христийн сүмээс олдсон ирвэсний толгойн дүрстэй модон бариулны өөдөс

 

Египет, Ираны нутгаас авчирсан таваг

 

Египет, Ираны нутгаас авчирсан сав

 

Византын эзэнт гүрнээс авчирсан луугийн зурагтай таваг

 

Өөрсдөө урласан вааран сав

 

Орос сав

 

Б.АНХТУЯА

Эх сурвалж: Archaeology news network

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж