“Челси”, “Ливерпүүл” шөвгийн наймд шалгарлаа

Хуучирсан мэдээ: 2014.10.29-нд нийтлэгдсэн

“Челси”, “Ливерпүүл” шөвгийн наймд шалгарлаа

“Capital one cup” буюу Английн лигийн цомын шөвгийн 16-гийн эхний таван тоглолт өнгөрсөн шөнө боллоо. Энэ өдөр "Челси" "Шрюсбери" клубын талбай дээр зочлон тоглож, 2:1-ийн онооны харьцаагаар хожиж, шөвгийн наймд шалгарлаа. Тоглолтын 48 дахь минутад Дрогба, 77 дахь минутад Энди Манган нар гоол оруулж, тоглолт 1:1-ээр тэнцээд байсан юм. Харамсалтай нь 81 дэх миунтад Грандисон өөрийнхөө хаалганд авто гоол оруулснаар "Челси" 2:1-ээр хожлоо.
 
Мөн энэ өдөр “Ливерпүүл” клуб талбай дээрээ “Суонси”-г хүлээж авч, 2:1-ээр буулгаж авсанаар шөвгийн наймд үлдлээ.
 
 
 
 
 
 
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж