Дорноговь аймгийн Замын-Үүд дэх Авто замын шалган нэвтрүүлэх боомтоор аравдугаар сарын 26-ны шөнө иргэн Г, Д нар нь “УАЗ-469” маркийн гурван автомашинаар их хэмжээний эд зүйлсийг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэх гэж байсныг хилчид саатуулсан байна.
Шалгалтын явцад дээрх авто машинуудаас 536 хайрцаг буюу 9304 ширхэг эм тариа, “Атлас” аккумлятор, 98 ширхэг гар утас, 13 ширхэг булган шуба зэрэг эд зүйлийг хил хяналтын байгууллагын шалгалтад оруулахгүйгээр шалган нэвтрүүлэх боомтоор нэвтрүүлэх гэж байсан нь тогтоогджээ.
С.СҮРЭН