Монгол Улсын Засгийн газрын төрийн албан хаагчдыг орон сууцжуулах “4000 орон сууц” дэд хөтөлбөрийн хүрээнд “орон сууц 4000-2” үзэсгэлэн маргааш 15 цагт “Чандмань Экспо” төвд нээгдэх аж. Энэхүү үзэсгэлэн нь хөтөлбөрт хамрагдаж байгаа төрийн албан хаагч, иргэд орон сууцаа сонгох мэдээллийг нэг дороос авах боломжийг бүрдүүлэх, барилгын компаниудын орон сууцны борлуулалтыг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилготой юм байна. Үзэсгэлэнг Орон сууцны санхүүжилтийн корпораци, Монголын барилгын үндэсний ассоциаци хамтран зохион байгуулж байгаа юм байна. Дашрамд сонирхуулахад дээрх үзэсгэлэн 19-нийг хүртэл үргэлжлэх аж.
Б.Анхаа