Оросын эдийн засаг өслөө

Хуучирсан мэдээ: 2014.10.29-нд нийтлэгдсэн

Оросын эдийн засаг өслөө

Фото: Донат Сорокин/ТАСС

Оросын эдийн засаг есдүгээр сард өмнөх сарын зогсонги байдлаас гарч  өсчээ. Үүнд батлан хамгаалахын салбарт хийсэн захиалга, “Сибирийн хүч” хийн хоолой, хүнсний хориг арга хэмжээ авсантай холбоотойгоор хүнсний аж үйлдвэрийн өсөлт зэрэг нь нөлөөлжээ. Энэ байдлаар жилийн эцэст 0,5% буюу түүнээс ч дээш үзүүлэлттэй байна гэж Эдийн засгийн хөгжлийн яам нь үзсэн байна.

2014 оны есдүгээр сард Оросын эдийн засаг 1,1 хувиар өсчээ. Өмнөх сард нь эдийн засгийн өсөлт 0% байжээ. Энэ тухай Эдийн засгийн хөгжлийн яамны макро эдийн засгийн газрын тэргүүн Олег Засов мэдэгдэв. Улирлын чанартай үзүүлэлтүүдийг хассанаар есдүгээр сарын ДНБ-ний өсөлт нь 0,4% болсон бол наймдугаар сард уналт нь мөн л 0,4% байв.

Гуравдугаар улиралд ДНБ-ний өсөлт  0,7 хувиар, оны  эхний есөн сард 0,8% болж байгаа аж. Улирлын  өсөлтийг нь цэвэрлэснээр өсөлт нь 0 байжээ.

Есдүгээр сарын өсөлтөд  хөдөө аж ахуй ба аж үйлдвэлэлт гол нөлөөг  гаргав. Мах, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэл хориг арга хэмжээний улмаас нэмэгдсэн байна. Автын зах зээлийн уналт удааширснаас тээврийн хэрэгслэлийн үйлдвэрлэл нэмэгдсэн гэнэ. Импортын оруулалтын арга хэмжээ нь өсөлтийг гаргасан  ба “Сибирийн хүч” хийн хоолоойн бүтээн босголтоор хийн үйлдвэрлэл нэмэгдэж байгаа аж.

Тээврийн хэрэгслийн үйлдвэрлэлийн өсөлтийн цаана улсын батлан хамгаалах салбарын захиалга  өсөлтөд сайнаар нөлөөлжээ.

Хөрөнгө оруулалтын  хурд саарснаас импорт буурсан учир экспортын үзүүлэлт сайжирсан нь бас нөлөөгөө  харуулжээ.

Энэ бүгд нь оны эцэст ДНБ-ний өсөлтийг 0,5%, “харин нөхцөл байдал сайжирсан  нөхцөлд түүнээс илүү өсөлтийг гаргаж магадгүй гэж  гэж оросууд үзэж байна.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж