Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин нэмэгдүүлэх саналыг Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооноос тавьж байгаа аж. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ одоогийн байдлаар 192 мянган төгрөг байгаа юм. Тэгвэл ирэх оны төсвийг УИХ-аар хэлэлцүүлж байгаатай холбогдуулан тус холбоо хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин нэмэгдүүлж 380 мянган төгрөг болгох саналтай байгаа гэнэ. Ингэснээр хувийн хэвшлийн аж ахуйн нэгж байгууллагад ажиллагсдын цалин, орлого нэмэгдэж, иргэдийн амьдралын түвшин дээшилнэ гэж үзэж буй юм. Гэхдээ энэ асуудлыг ирэх оны дөрөвдүгээр сард хөдөлмөр, нийгмийн гурван талт хэлэлцээрээр албан ёсоор шийдвэрлэх гэнэ. Улсын хэмжээнд хөдөлмөр эрхэлж байгаа 1.1 сая хүн бий. Үүний 8.4 хувь буюу 200 гаруй мянган хүн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалинждаг байна.
Б.БУД