Ичиножёо А.Ичинноров үсээ боолгожээ

Хуучирсан мэдээ: 2014.10.28-нд нийтлэгдсэн

Ичиножёо А.Ичинноров үсээ боолгожээ

-Ирэх сарын башёд сэкивакэ цолтойгоор барилдах Ичиножёо А.Ичинноров өчигдөр эмнэлгээс гарч, үсээ боолгожээ.-

Мэргэжлийн сүмогийн энэ оны сүүлчийн тэмцээн арваннэгдүгээр сарын 9-23-ны өдрүүдэд Фүкүока хотноо болох билээ. Ирэх башёд сэкивакэ цолтойгоор барилдах Ичиножёо А.Ичинноров өчигдөр эмнэлгээс гарч, үсээ боолгожэ. Аки башёгийн дараа А.Ичинноров бэлтгэл болон телевизийн ярилцлага гээд маш завгүй ажиллаж байсан бөгөөд тэрээр хэвтрийн дэглэм барих шаардлагатай болсон юм. Харин түүний ус ургаж, боож болохоор болсон байна.

Ирэх башё олны анхааралд аль хэдийн орсон бөгөөд Аки башёг дууссаны дараа билет өндөр хэмжээнд борлогдож байгаа билээ.

Ичиножёо А.Ичинноров Аки башёд маэгаширагийн 10-с барилдахдаа 13 даваа, хоёр унаатайгаар тэмцээнийг өндөрлүүлсэн юм. Тэрээр озэки Кисэносато, Гоэйдо, ёкозүна Какүрюү М.Ананд нарыг өвдөг шороодуулж, Икиой, ёкозүна Хакүхо нарт унасан билээ. Дээд зиндаанд анхлан барилдахдаа тэмцээний сүүлийн өдөр хүртэл тэргүүлэгчдийн эгнээнд явсан тэрээр хоёр гол шагналыг хүртсэн юм. Харин ирэх башёд сэкивакэ цолтойгоор барилдах гэж тэрээр “Монголын мангас” нэрийг аваад буй.

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж