Сүүлийн үед олны танил хүмүүсийн нэрийг ашиглан фейсбүүк хуудас нээн, like цуглуулахыг хүсэгчид олширсон байна.
“Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийн хөтлөгч П.Анужингийн нэртэй 30 гаруй мянган like-тай фейсбүүк хуудас байдаг нь бас л хуурамч гэнэ. Энэ тухай П.Анужин өөрийн твиттер хуудсандаа жиргэжээ.
Тэрбээр “Миний нэртэй П.Анужин гэсэн фейсбүүк хуудас миний өөрийнх биш. Хүний өмнөөс хариулж бодох хүндхэн ажлаасаа хөтлөн ирсэн эрхэм та амардаа. Танд баярлалаа” хэмээн жиргэжээ.
Уг хуудсыг хөтлөгч нь уран цэцэн үгтэй афоризм үгүүд постолж, яг л өөрийгөө П.Анужин юм шиг хүмүүст ойлгогдхоор сэтгэгдэлд хариу бичин суудаг байна.
Т.АНУ