Испанийн ла лигийн өнгөрсөн улирлын шилдэг тоглогчид болон дасгалжуулагч тодорч шагналаа гардан авлаа. Өнгөрсөн улирлын Ла лигийн шилдэг тоглогчоор Роналдо тодорсон байна. Харин шилдэг дасгалжуулагчаар “Атлетико Мадрид” клубыг Ла лигт түрүүлүүлсэн Диего Симеоне тодорчээ.
Шагнал гардаж авсаны дараа Роналдо “Энэ бол миний хөлбөмбөгийн замналын хамгийн сайхан мөч. Миний хувьд багийн шагнал хамгийн чухал. Гэхдээ хувь тоглогчийн хувиар шагнал авахад ч гэсэн би дуртай” хэмээн ярьсан байна.
Харин Диего Симеоне “Би энэ шагналаа тоглогчидтойгоо хуваалцмаар байна. Тэдэнгүйгээр энэ шагнал боломжгүй шүү дээ. Коке, Габи, Миранда, Куртуа гээд өнгөрсөн улирлын ла лигийн цомыг авахад үнэтэй хувь нэмэр оруулсан бүх тоглогчиддоо баярлалаа” хэмээн хэлжээ.
Ла лигийн шилдгүүд
Шилдэг тоглогч – Кристиано Роналдо – Реал Мадрид
Шилдэг дасгалжуулагч – Диего Симеоне – Атлетико Мадрид
Шилдэг хаалгач – Кейлор Навас – Реал Мадрид (Леванте)
Шилдэг хамгаалан тоглогч – Серхио Рамос – Реал Мадрид
Шилдэг хагас хамгаалагч – Лука Модрич – Реал Мадрид
Шилдэг довтлох чиглэлийн хагас хамгаалагч – Андрес Иньеста – Барселона
Эх сурвалж: www.mminfo.mn