Эрүүл мэндийн сайд Эболатай тэмцэхэд бэлэн

Хуучирсан мэдээ: 2014.10.28-нд нийтлэгдсэн

Эрүүл мэндийн сайд Эболатай тэмцэхэд бэлэн

Дэлхий дахиныг чич­рүүлээд буй Эбола вирус манай улсын хилийн зур­васын цаадхан талд ирчихээд амь­тан хүн айлгаж байгаа сурагтай.

Тэртээ 1976 оноос эхтэй уг вирус өмнөд хөршийн нийслэлийн олон улсын нисэх буудалд тар­хах магадлал 97 хувьтай гэсэн нь аюулын харанга болж байна.

Тэгвэл уг аймшигт халд­вартай тэмцэхэд манай улс бэлэн гэдгийг Эрүүл мэндийн сайд Н.Удвал “Ерөнхий сайдын 30 ми­нут” уулзалтын үеэр орохдоо хэлсэн юм. Тэрбээр “Эмч, эм­­нэлгийн ажилтнууд “эбола” ви­русийн халдвар тар­хах эрсдэл өндөр бай­гаа 443 эмч, эмнэлгийн ажил­тан өвчилсний тал нь нас барсан гэх мэдээллийг ДЭМБ-аас өгчээ. Манай улсын хувьд энэхүү аюул­тай вирусийн халдвар орж ирэхээс урьдчилан сэр­­гийлэх, орж ирсэн то­хиол­долд тархаахгүй эмч­лэх зэ­рэг бэлтгэл ажлаа бү­рэн хангаад байгаа” гэсэн юм.

Ямартай ч бид аймшигт халдвараас айхгүй байж болох бололтой. Муу юм холуур өнгөрөх болтугай.

Эх сурвалж: “ӨГЛӨӨНИЙ СОНИН”

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж