Америкийн усан цэргийн сүүлч гарчээ

Хуучирсан мэдээ: 2014.10.28-нд нийтлэгдсэн

Америкийн усан цэргийн сүүлч гарчээ

 

АНУ-ын Афганистанд явуулсан урт удаан хугацааны дайн дуусч, цэргээ татаж эхлээд буй юм. Тэгвэл АНУ-ын тэнгисийн цэргийн сүүлч өчигдөр /Х.27/ Афганистаны Гельманд мужаас нутаг буцжээ.  Афганистаны дайны үед Гельманд мужид АНУ, Их Британийн тэнгисийн цэргийн 40 мянган хүний бүрэлдэхүүнтэй нэгдсэн баазууд байрлаж байв. Арав гаран жил үргэлжилсэн цуст дайны үед Гельманд мужид АНУ-ын тэнгисийн цэргийн 378, Их Британийн 450 орчим алба хаагч амь үрэгдсэн байна. АНУ-ын тэнгисийн цэрэгтэй зэрэгцэн Их Британийн цэргүүд ч гарч байгаа аж.

 

 

Афганистанаас гадны улсын цэргүүд гарах хугацаа ирэх арванхоёрдугаар сараас дуусгавар болж буй юм. Гэхдээ Афганистанд гадаадын 12500 орчим цэрэг ирэх 2016 оны төгсгөл хүртэл байрлан тус улсын цэрэг, цагдааг дадлагажуулах гэнэ. Афганистанд олон улсын 800 орчим цэргийн бааз байснаас 30 орчим нь үлдэж байгаа аж.

 

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж