Галт уулын дэлбэрэлт Японыг устгана

Хуучирсан мэдээ: 2014.10.28-нд нийтлэгдсэн

Галт уулын дэлбэрэлт Японыг устгана

 

Япон зуун жилийн дотор галт уулын маш хүчтэй дэлбэрэлтээр устсан байх магадлалтайг Agence France-Presse мэдээлэв. Энэ талаар Кобе хотын Их сургуулийн галт уул судлаачдын илтгэлд өгүүлжээ. “Галт уулын асар хүчтэй дэлбэрэлт нь Японыг мөхөөсөн байна гэвэл хэтрүүлэг биш” хэмээн профессор Ёшиюки Тацүми хэлжээ.

 

Эрдэмтэд сүүлийн 120 жилийн хугацааны Японы арлууд дахь галт уулын сэрэлтийг судлан дүгнэсэн байлаа. Гэхдээ Японыг галт уулын дэлбэрэлт сөнөөнө гэсэн магадлалыг тэд 1% орчим гэв.

 

Өмнөх ийм дүгнэлтийг 1995 онд хийсэн байлаа. Тэр үед ойрын 30 жилийн дотор Кобе хотод газар хүчтэй хөдлөнө гэсэн магадлалыг 1% гэж үзсэн юм. Тэр дүгнэлт нийтлэгдсний дараагийн өдөр нь Кобе хотод 7,2 баллын газар хөдлөлт болон 6000 мянга гаруй хүн амь үрэгдсэн байлаа.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж