“Цэцэн Ханру” үзэгчдийн хүртээл болно

Хуучирсан мэдээ: 2010.04.15-нд нийтлэгдсэн

“Цэцэн Ханру” үзэгчдийн хүртээл болно

Нvvдэлчин монгол ахуй амьдрал, хэл соёл, зан заншил, тvvх, vлгэр домог, дуу хуурыг уран сайхны аргаар баяжуулан дэлхий дахины сонорт хvргэхээр зорьж хийгдсэн 35 мм-ийн хальсны бvрэн хэмжээний “Цэцэнханру” уран сайхны кино маргааш “Тэнгис” кино театрт нээлтээ хийх гэж байна. Киног манай уран бүтээлчид Өвөр Монголын уран бүтээлчидтэй хамтран бүтээжээ. Уг киног Євєр Монголын “Нvvдэл соёл” компанийн уран бvтээлчид туурвиж, зургийг нь Монгол Улсын Тєрийн шагналт, кино оператор Л.Шаравдорж авчээ.
Найруулагч Баян-Ерєєлийг манай vзэгчид 1990 оны vед Монголын Vндэсний телевизээр гарч байсан “Дугуйлан” олон ангит киноны Єлзийжаргал буюу Жаргал багшийн дvрээр нь андахгvй билээ. Найруулагч, жvжигчин Баян-Ерєєл БНХАУ-ын болон Євєрмонголын 100 гаруй кинонд тоглосон боловч зєвхєн “Дугуйлан” кинонд л тєрєлх монгол хэлээрээ ярьж тоглосон билээ. Гэхдээ тэр анх удаа найруулагчаар нь ажилласан “Цэцэн Ханру” киногоо монгол хэлээр хийсэн нь Євєрмонголын уран бvтээлчдийн дунд сvvлийн 20 гаруй жил тасраад байгаа киноны эх хэлийг монгол хэл дээр хийх ажлын салхийг нь хагалж байгаа хэрэг юм. Мєн тэрээр уг киноны гол дvр болох Цэцэн Ханругийн хань Борчингийн дvрийг бvтээжээ.
Энэхүү кино нь Эзэн Чингис хааны шууд удмын хүн болох Цэцэнханругийн бодит амьдралаас сэдэвлэсэн бүтээл ажээ. Тэрээр бага залуу насандаа эцгээсээ өнчрөн эгэл жирийн малчны амьдралаар амьдран байсан агаад  угсаа гарлаасаа болж тухайн нийгэм, цаг үеийн золиос болж, хүний ёсноос гадуур хавчигдан гадуурхагдан бүхий л амьдралынхаа турш хүнд амьдралыг туулсан монгол хүний тухай өгүүлдэг байна. Их эзэн  Чингис хааны алтан урагт багтаж, их хааны гучин хоёр дахь үеийн ач охин болж төрсөн нь түүний хувьд  хүний ертөнцөд хүн шиг амьдрах эрхээ хасуулсан ял болсон тухай кинонд өгүүлнэ.
Үйл явдал XX зууны эхэн үеийн Өвөрмонголын Ордос нутагт өрнөх бөгөөд тухайн цагт дэлхийн улс гүрнүүдийн хамарсан хувьсгалт хөдөлгөөн, дайн дажин алс бөглүү энэ нутгийг ч тойрч гараагүй юм. Цэцэнханругийн гэр бүлийнхэн болон нутгийн иргэд дээрэм тонуул үймээн самууны хөлд байнга нэрвэгдэж байсан. Үүний улмаас Ордос дах Чингис хааны онгон маш олон удаа  сэлгэн нүүсэн тухай тус кинонд гарна.
     “Цэцэн Ханру” киноны Цэцэн Ханругийн бага, залуу, идэр насны  гурван vеийг гурван єєр  жvжигчин бvтээсэн бєгєєд дєрєв дэхь vе буюу єтєл насыг нь эдvгээ 86 нас сvvдрийг зооглож байгаа Цэцэн Ханру гуай єєрєє бvтээжээ.
Д.Цээпил
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж