Улсын арслан П.Бүрэнтөгс хоёрдахь жилдээ түрүүллээ

Хуучирсан мэдээ: 2014.10.27-нд нийтлэгдсэн

Улсын арслан П.Бүрэнтөгс хоёрдахь жилдээ түрүүллээ

Чингис хааны нэрэмжит Их засаг олон улсын их сургуулийн 20 жилийн ойд зориулсан улсын начин цолны хүндэтгэлийн барилдаан Монгол бөхийн өргөөнд 2014-10-25-ны өдөр боллоо. Барилдааныг нээж Их засаг олон улсын их сургуулийн захирал Ц.Ням-Осор үг хэлэв.

Барилдаанд улсын арслан П.Бүрэнтөгс, улсын заан Б.Батмөнх, Б.Соронзонболд, улсын харцага Ө.Бат-Орших, А.Цацабшир, Б.Пүрэвсайхан, Ө.Даваабаатар, Э.Оюунболд, улсын өсөх идэр начин Ц.Лхагвасүрэн, И.Ёндонсамбуу, Ш.Уламбаяр, Р.Пүрэвдагва нараар манлайлуулсан улс аймгийн алдар цолтой 224 бөх зодоглосноос Увс аймгийн Давст сумын харьяат Алдар спорт хороо, Увснуур дэвжээ, "ДЦС-4" ТӨХК-ний бөх улсын арслан П.Бүрэнтөгс түрүүлж, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат Хан Хэнтийн аварга дэвжээний бөх улсын харцага Э.Оюунболд үзүүрлэлээ. Их шөвгийн дөрөвт Ховд аймгийн Чандмань сумын харьяат Ховд дэвжээний бөх улсын начин Ч.Цогбаяр, Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын харьяат Таванхан дэвжээний бөх аймгийн хурц арслан Б.Одгэрэл нар шалгарлаа.

             Цолоор нь ангилбал улсын арслан 1, улсын заан 2, улсын харцага – 5, улсын начин 23, аймгийн арслан 50, аймгийн заан 13, аймаг цэргийн харцага 25, аймаг цэргийн начин 65, сумын цолтой 40 бөх зодоглов.

            Начин цолны хүндэтгэлийн барилдааныг улсын начин А.Нагнайдорж, Н.Гомбосүрэн, С.Лхагваа, Г.Цэрэнчимэд, Э.Шижээ, Д.Баатаржав, А.Норов, Б.Онх, С.Жамц, Д.Нэгдэл, Д.Дашжамц, Ц.Лхамаа, С.Эрхэмбаяр, Ж.Алтангадас, Г.Жалаа, Д.Жанчивдорж, Х.Амараа, Б.Хүрэлбаатар, Н.Мөнхжаргал, Д.Багахүү, Д.Төрмөнх, Б.Ганбаатар, Р.Цоггэрэл, М.Чимэддорж, С.Дэлгэрбат, А.Хатансайхан,  нарын ахмад начингууд хүрэлцэн ирж үзэцгээв.

                 Нэгийн даваанд улсын цолтнуудаас улсын начин У.Балжинням Таванхан дэвжээний бөх сумын заан Б.Баатарболдод өвдөг шороодлоо.

Гурвын даваа

1. П.Бүрэнтөгс у.а – З.Хангалбаатар а.н

2. Б.Батмөнх у.з – Ш.Алтангэрэл а.х

3. Б.Соронзонболд у.з –Ц.Отгонбат а.н

4. Ө.Бат-Орших у.х – Б.Энх-Очирхуяг а.х

5. Б.Пүрэвсайхан у.х  – Н.Эрдэнэчулуун а.а

6. Э.Оюунболд у.х – Г.Гантулга а.н

7.И.Ёндонсамбуу у.н – М.Баасанбат а.з

8. Ш.Уламбаяр у.н – Д.Дарханбаатар а.з

9. Ц.Цогтжаргал у.н – Ё.Эрдэнэжаргал а.х.а

10. Р.Пүрэвдагва у.н – Г.Батням а.а

11. Ж.Алтансүх у.н – Н.Жаргалбаяр а.х.а

12. Б.Насандэлгэр у.н – Ж.Алтаншагай а.а

13. Д.Цогзолдорж у.н – Б.Доржсүрэн а.х

14. Н.Батзаяа у.н – Н.Батсайхан а.а

15. Ч.Баянмөнх у.н – Б.Мөнх-Эрдэнэ а.а

16. М.Эрдэнэбат у.н – Н.Энхжаргал а.н

17.Б.Сангисүрэн у.н – Г.Ганжад а.а

18. Ч.Цогбаяр у.н – М.Бадарч а.а

19. Ц.Одбаяр у.н – Ж.Дагва-Очир а.з

20. Л.Цэрэнтогтох у.н – Б.Баатарцол а.а

21. Ч.Батчулуун у.н – Э.Даш а.а

22. Б.Бадамсүрэн у.н –  Д.Ариунмөрөн а.з

23. Л.Лха-Очир у.н – Д.Амаржаргал а.а

24. Б.Одгэрэл а.х.а – Л.Отонбаатар а.з

25. Л.Шинэбаатар а.а – Д.Анар а.а

26. Ч.Ганзориг а.а – Б.Эрдэнэхүү а.а

27. С.Ерөөлт а.а – Ц.Чимэддорж а.а

28. Н.Золбоо а.а – Б.Бат-Өлзий а.а

Дөрвийн даваа

1. П.Бүрэнтөгс у.а – Н.Энхжаргал а.н

2. Б.Батмөнх у.з – М.Баасанбат а.з

3. Б.Соронзонболд у.з – Д.Анар а.а

4. Ө.Бат-Орших у.х – Ж.Алтаншагай а.а

5. Б.Пүрэвсайхан у.х – Б.Эрдэнэхүү а.а

6. Э.Оюунболд у.х – Н.Золбоо а.а

7. Ш.Уламбаяр у.н – С.Ерөөлт а.а

8. Ц.Цогтжаргал у.н – Б.Одгэрэл а.х.а

9. Р.Пүрэвдагва у.н – Н.Жаргалбаяр а.х.а

10. Д.Цогзолдорж у.н – Л.Лха-Очир у.н

11. Н.Батзаяа у.н – Б.Бадамсүрэн у.н

12. Ч.Баянмөнх у.н – Ч.Батчулуун у.н

13. Б.Сангисүрэн у.н – Л.Цэрэнтогтох у.н

14. Ч.Цогбаяр у.н – Ц.Одбаяр у.н

Тавын даваа

1. П.Бүрэнтөгс у.а – Ш.Уламбаяр у.н

2. Б.Батмөнх у.з – Н.Жаргалбаяр а.х.а

3. Б.Соронзонболд у.з – Б.Бадамсүрэн у.н

4. Ө.Бат-Орших у.х – Ч.Цогбаяр у.н

5. Б.Пүрэвсайхан у.х – Л.Лха-Очир у.н

6. Э.Оюунболд у.х – Ч.Батчулуун у.н

7. Л.Цэрэнтогтох у.н – Б.Одгэрэл а.х.а

Зургаагийн даваа

1. П.Бүрэнтөгс у.а – гоц мөргөв

2. Б.Батмөнх у.з – Б.Одгэрэл а.х.а

3. Б.Соронзонболд у.з – Ч.Цогбаяр у.н

4. Б.Пүрэвсайхан у.х – Э.Оюунболд у.х

Долоогийн даваа

1. П.Бүрэнтөгс у.а – Б.Одгэрэл а.х.а

2. Э.Оюунболд у.х – Ч.Цогбаяр у.н

Наймын даваа

1. П.Бүрэнтөгс у.а – Э.Оюунболд у.х

    /түрүүлсэн/              /үзүүрлэсэн/

Эх сурвалж: http://undesniibukh.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж