Малчид, ард иргэдийн анхааралд:
Өнөөдөр баруун зүгийн нутгаар хүчтэй салхи шуургатай байхыг анхааруулж байна.
2014 оны 10 дугаар сарын 27-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг
агаарын урьдчилсан мэдээ:
Баруун зүгийн нутгаар үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Баруун зүгийн нутгийн баруун хэсгээр хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр, баруун зүгийн нутгийн зарим газраар секундэд түр зуур 16-18 метр, Алтайн салбар уулсаар секундэд түр зуур 24 метр хүрч ширүүсч шороон шуурга шуурна. Хэнтийн уулархаг нутаг, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын саваар 7-12 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгаар 15-20 градус, бусад нутгаар 11-16 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр, зөөлөн шороон шуурга шуурна. 11-13 градус дулаан байна.
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 0 градус хүйтэн, харьцангуй чийг 27 хувь, агаарын даралт 876 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.
2014 оны 10 дугаар сарын 28-наас 2014 оны 11 дугээр сарын 01-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв:
28-нд баруун болон төвийн нутгийн зарим газраар, 29-30-нд зарим нутгаар, 31-нд нутгийн зүүн хэсгээр хур тунадас, цас орно. Салхи 28-нд баруун болон төвийн нутгаар, 29-нд говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч зөөлөн шороон болон цасан шуурга шуурна. 28-нд баруун болон төвийн нутгаар, цаашдаа ихэнх нутгаар хүйтэрч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул голуудын сав газраар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 0-5 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө 6-11 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан байна гэж Ус, цаг уурын орчны хүрээлэнгээс мэдээлж байна.