Италийн Сери А лигийн наймдугаар тойргийн тоглолтууд өнгөрсөн шөнө боллоо. Энэ тойрогт хүснэгтийг тэргүүлэгч “Ювентус” клуб талбай дээрээ “Палермо” клубыг хүлээж авч, 2:0-ээр буулгаж авлаа. Ингэснээр 22 оноотой болж, тэргүүллээ хадгалсан хэвээр үлдэв. Мөн найман тойрогт долоо хожиж, ердөө нэг л тэнцээд байгаа юм.
Тоглолтын 32 дахь минутад Артуро Видаль гоолдож, тооны харьцааг нээсэн. Улмаар 64 дэх минутад Фернандо Льоренте нэгийг нэмсэнээр хожлоо баталгаажуулсан юм. Ийнхүү “Ювентус”-ын хожигдоогүй цуврал үргэлжилсээр байна.
Бусад тоглолтын үр дүн
Кьево 1-2 Женоа
Чезена 0-1 Интер
Милан 1-1 Фиорентина
Удинезе 2-0 Аталанта
Лацио 2-1 Торино
Наполи 6-2 Верона
Эх сурвалж: www.mminfo.mn