Өнгөрөгч долоо хоногт дэлхий дахинаа өрнөсөн томоохон үйл явдлыг тоймлон хүргэж байна. Энэ өдрүүдэд 15 жилийн хугацаан дахь барууныг хамгийн ширүүнээр шүүмжилсэн илтгэлийг Путин тавив. Украины Дээд радын сонгууль явагдлаа. Мали улсад Эбола вирусийн халдварын анхны хохирогч хоёр настай охин болов. Олон улсын агентлагууд Оросын чансааг буулгаж байна. Оросын хамгийн сайн түнш нь онгоцны ослоор өөд болов. Канадын парламент халдлагад өртөв…
“Баавгай хэнээс ч зөвшөөрөл асуухгүй”
Владимир Путин. Михаил Климентьев/ТАСС
Өнгөрсөн баасан гаригийн Валдай клубын өргөтгөсөн хуралдаан дээр Владимир Путины хэлсэн үг нь Мюнхен хотноо 2007 онд хийсэн мэдэгдлээс нь хойших түүний гадаад бодлогынх нь хамгийн чухал мэдэгдлийн нэг боллоо гэж Financial Times сонин дүгнэж “Засаг барьсан 15 жилийн доторх Америкийг шүүмжилсэн хамгийн ширүүн үг” хэмээв. Уг сонинд “АНУ нь хүйтэн дайны дараа бий болгосон дэлхийн эмх журмыг эвдлэн бусниулж байна гэж Оросын ерөнхийлөгч шүүмжиллээ. Дэлхийн удирдлагын даяарчлалын шинэ системийг бүтээх оролдлогогүйгээр ийн хөдлөх нь дэлхийг анарх, эмх замбараагүй байдалд оруулна” гэж бичсэн байна.
Мөн Ерөнхийлөгчийг тун нээлттэй ярилаа гэж сэтгүүлчид онцолж байв. “Путин ихээхэн нээлттэй байлаа. Хүйтэн дайнаас хойших хугацаанд АНУ –д дуулгах Оросын гомдлын урт жагсаалтыг Оросын лидер дуулгалаа. Ерөнхийлөгч дэлхийн шинэ эмх журам байгуулахыг уриалаад хуучин Зөвлөлтийг сэргээх амбицгүй гэв. Гэсэн ч түүний нэг сануулга нь өдөөсөн маягтай сонсогдлоо. Тухайлбал “Хэрэв АНУ эрх журам зөрчөөд байвал яагаад Орос түүнийг хийж болдоггүй юм бэ” гэсэн утгаар ярилаа хэмээн Bloomberg агентлагийн тоймч Чемпион Марк бичжээ.
The Guardian сонины сэтгүүлч, зохиолч Шеймас Милн тэмдэглэхдээ, “Путин өөрийн үгэндээ хангалтай хэмжээний цуглуулгыг санал болголоо. Даяарчлалын шинэ журам бий болгон даяарчлалын төвшинд ярилцан тохиролцох эсвэл анархид автаад дэлхий даяар шинэ шинэ сөргөлдөөн тасрахгүй үргэлжилнэ” хэмээн хэллээ гэв. Тэрээр “сөргөлдөөн нь заавал чүгүй том тоглогчдынх биш ямар нэгэн хажуугийн сөргөлдөөн байж болно” гэв. Минийхээр тэр нь хамгийн жинтэй үг нь байлаа гэж Милн онцолсон байна. Түүний хэлснээр, Путин “ширүүн үг хэрэглэсэн бөгөөд түүний урт хугацааны доторх хамгийн хатуу үг байсан гэж надад санагдлаа гэжээ.
Дорныхон ч мөн дүгнэлтээ хийцгээв. “Путины үг нь барууны олон лидерүүдэд ерөнхийлөгчийг харах харцаа өөрчлөхөд түлхэж байна. Валдайн клубын жил тутмын уулзалтад Оросын бодлогын талаарх мэтгэлцээнд тийм хатуу үг ашигласан, тийм нээлттэй шууд үг маш ховор байдаг. Шинжээчид энэ уулзалт нь Кремлийн бодлогыг буулгасан үзүүлэнгийн цонх боллоо гэж байна” хэмээн Хятадын South China Morning Post сонинд тэмдэглэв.
Харин АНУ-ын Төрийн департаментын төлөөлөгч Жен Псаки “АНУ өөрөө Оростой сөргөлдөөнийг хайгаагүй. Мөн өөрийн зарчмаас ухрахгүй” гэдгийг хэлээд Орос, АНУ хоёр “зарим асуудлуудаар зөрөлдөөнтэй ч” хамтран ажиллаж чадна гэсэн байв.
Оросын найзын үхэл
Total компанийн ерөнхийлөгч Кристоф де Маржери. EPA/ТАСС/YOAN VALAT
Внуково-3 онгоцны буудал дээр Falcon онгоц аравдугаар сарын 21-нд осолдох үеэр амь үрэгдсэн Францын бизнесмен Кристоф де Маржерийг Нормандын Сен-Пер-сюр-Мер хотын “Керон” оршуулгын газар аравдугаар сарын 27-нд нутаглуулав.
Мягмар гаригт гаргасан ерөнхийлөгч Олланд өөрийн тусгай мэдэгдэлдээ, нефть хийн корпорацийг удирдаж байсан жилүүддээ де Маржерийг авъяас чадвараа гаргасаныг үнэлсэн байлаа. "Кристоф де Маржери өөрийн бүх амьдралаа Тotal группын хөгжилд зориулсан, энэ хүн бол авъяаслаг, хэнээс ч хамаарахгүй хүн байлаа. Тиймдээ ч дэлхийн шилдэг бизнесменүүдийн эгнээнд багтдаг юм” гэж Елисейн ордны мэдэгдэлд өгүүлжээ. Маржерийг бид төдийлөн сайн мэдэхгүй ч энэ хөгжөөнтэй, өөрийн гэсэн онцлогтой хүн бусад бизнесменүүдтэй харьцуулахад хэтэрхий бие даасан өөрийн гэсэн санаандаа үнэнч, улс төрийн нөлөөнд баригддаггүй хүн байжээ. Барууны хориг тавигдсан ч оросуудтай бизнесээ таслаагүйгээр тэр тэдний сайн түнш, найз гэгдэж иржээ.
Тэрээр Орост ээлжит ажлаараа ирээд амь үрэгдсэн бөгөөд энэ хэргийн мөрдөх ажиллагаа өнгөрсөн долоо хоногт идэвхтэй явагдсан юм. Онгоц осолд орсон нисэх буудлын цас цэвэрлэгч машины жолооч, буудлын дисперчүүд нарын гурван хүнийг одоогоор саатуулаад байна. Ер нь энэ ослыг оросын мөнхийн асуудал болсон архидалт, ажилд хандах хандлага зэргийг харуулсан байна.
Украины сонгууль
Украины сонгогчид долоо хоногийн сүүлчийн өдөр өнгөрсөн ням гаригт Дээд радаа сонгохоор саналаа өгч эхлэв. Өнөөгийн Дээд радын долдугаар хуралдааны бүрэн эрхийн хугацааг зогсоох шийдвэрийг Украины ерөнхийлөгч Петр Порошенко засгийн газрын эрх баригч эвслээс “УДАР” ба “Эрх чөлөө” намууд гарсны дараа наймдугаар сарын 25-нд гаргасан байлаа.
Сонгуулийн санал хураалт аравдугаар сарын 26-ны өглөө нээгдэж шинэ парламент 6-7 нас орж ирэх нь эхнээсээ тодорхой байлаа. Сонгуулийн саналын хуудасны хуудасны тал хувийг тоолсны дараа ерөнхийлөгч , ерөнхий сайд хоёрын намууд тэргүүлж явна. Сонирхолтой нь Юлия Тимошенкогийн нам сонгуулийн босго давах эрсдлийн бүсэд явж байна.
Энэ удаагийн сонгуульд намын жагсаалтаар 225 хүн Радад сонгогдох нь хэвээр үлдэж. Харин сонгууль нь Крымн 10 тойрог, Севастополийн хоёр, Донбассын 15 тойргуудад явагдаагүй учраас депутатуудын тоо цөөрч нийтдээ 423 депутаттай байх юм.
Хоёрдугаар сарын хувьсгалын дараа Дээд рад нь 2004 оны Үндсэн хуулийг сэргээн парламентын ерөнхийлөгчийн улсын статустай болгосон билээ. Түүний дагуу ерөнхий сайд нь парламентад олонх байгаа жигүүрийн болон эвслийн саналаар нэр дэвшигдэх бөгөөд ерөнхийлөгч ёс болгон тэр хүний нэрийг парламентад оруулж ирнэ. Дараа нь тэр Засгийн газраа бүрдүүлэн парламентаар батлуулдаг. Шинэ Дээд радаас Украины хямралыг хэрхэн даван туулах улс орны хувь заяаны асуудал хамаарах болно.
Канад террорын аюулын бүсэд хамрагдлаа
EPA/COLE BURSTON
Парламент нь террор ажиллагаанд өртсөний дараа олон нийтэд хаалттай байсан Үндэсний парламентын нутаг дэвсгэрийг дахин олон нийт, жуулчдад зориулан дахин нээлттэй болголоо. Одоо парламентын цогцолборын харуул хамгаалалтыг нэмэгдүүлсэн байна.
Сануулбал, Аравдугаар сарын 22-ны өглөө Оттава хотын төвд буудалцаан болж, дэлхийн нэгдүгээр дайнд амь үрэгдсэн канадчуудын дурсгалын хөшөөний дэргэд эхэлсэн буудалцаан парламентын цогцолборын төв рүү шилжсэн юм. Дурсгалын хөшөөны харуулын 24 настай бага дарга Серилло шууд буудуулснаас авсан шархаа даалгүй эмнэлэгт нас барсан байв. Өөр хэдэн хүн парламентын байранд шархаджээ.
Цагдаагийнхан халдлага үйлдэгчийг буудан устгасан байлаа. Тэр этгээд нь Канадад 1982 онд төрсөн, ливи гаралтай Зехаф-Бибо гэдэг залуу байв. Зехаф-Бибо нь өмнө хэд хэдэн удаа хар тамхины хэргээр баривчлагдаж байжээ. Аравдугаар сарын эхээр Ливи явахаар оролдсон бөгөөд халдплагын өмнө видео бичлэг үлдээсэн байлаа. Тэр нь улс төр, үзэл суртлын үндэстэй байгаа тухай цагдаагийн газраас мэдээлсэн байна.
Эбола вирусийн халдвар авсан хүний тоо 10 мянгаас давлаа
ТАСС/EPA/AHMED JALLANZO
Эбола вирусийн халдвар авсан хүний тоо нь өнгөрсөн долоо хоногт 10141 хүн боллоо. Аймшигт өвчнөөр үрэгдэгсдийн тоо 4922 боллоо гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллага мэдээллэв.
Халдварт өвчинд нэрвэгдэгсдийн ихэнх нь Баруун Африкийн Гвиней, Либери, Сьерра-Леоне гэсэн гурван орных бөгөөд өвчин өнгөрсөн долоо хоногт Мали улсад бүртгэгдлээ. Эбола вирусийн халдварт өвчнөөр нас барсан хоёр настай охин Мали улсын анхны хохирогч нь болжээ.
Хамгийн хүнд байдалд Либери байгаа ба тус улсын 64 тойргийн 63-т нь өвчин бүртгэгдсэн байна. Либерийн 4665 хүн халдвар авсан бөгөөд 2705 хүн нь амь үрэгдээд байгаа аж.
Бүгд хурлаар анх удаа авлигын асуудлыг ярилаа
Хятадын коммунист намын төв хорооны IV бүгд хурал аравдугаар сарын 23 хүртэл үргэлжлэн ажлаа дуусгалаа.
Хууль зүйн хөгжингүй системийг байгуулах шаардлага нь улс орны үндэсний сэргэн мандалт, хөгжингүй нийгэм байгуулахад хэрэгтэй шинэчлэлийг гүнзгийрүүлэхэд чиглэсэн гэдгийг намын удирдлагын мэдэгдэлд өгүүлсэн юм. Хятадын онцлогтой социализм байгуулахтай уялдуулсан ХКН-ын удирдах үүргийн дагуу хуулийг хэрэгжүүлэх хөрс суурийг бүтээх ёстой гэж удирдлага онцолсон байна.
Авлигатай тэмцэх "перманент (байнгын дайн)" Хятадад олон жил үргэлжилж байгаа аж. 1980-аад оны эхээр төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн эдийн засагт шилжих үеэр авлигатай тэмцэх бодлого хурцаар тавигдаж эхэлж албан тушаалын эрх мэдлийг урвуулан ашиглахын эсрэг тэмцлийг удирдлага нь бүхий л төвшинд эрчимтэй өрнүүлж эхэлсэн нь авлигын том хэргүүдийг илрүүлэх ажлыг эрчимжүүлсэн юм. Мөн 2012 оны намраас улсын хөрөнгөөр амьдрах хүсэлтнүүдийн эсрэг тэмцэл гэх шинэ хүчээр өрнөжээ.
Хятадын коммунист намын шинэ дарга Си Зиньпин ХКН-ын ТХ-ны хуралдаанд үг хэлэхдээ албан тушаалтнуудад хандан “Хүн амын итгэл, дэмжлэгийг авахын тулд тансаглалаас татгалзахыг уриалж байна” гэжээ.
Хятадад эдийн засгийн шинэчлэл өрнүүлсэн 35 жилийн дотор хээл хахуулийн хэргээр нам, төрийн аппаратын сая орчим ажилтнуудыг шийтгэжээ. Нийтийн өмнө цаазаар цээрлүүлж байгаа нь олон хүнийг ийм хэрэг хийхээс урьдчилан сэргийлдэг боловч бизнесийн төлөөлөл ба албан тушаалтнуудын хуйвалдааныг бүрэн устгаж чадахгүй л байгаа гэнэ. Хятадын энэхүү улс төрийн шинэчлэл нь эдийн засгаасаа хоцорсон учраас хээл хахуулийг бүрэн таслан зогсоож чадахгүй байгаа гэж шинжээчид дүгнэдэг байна.
2007-2012 онуудад хууль хяналтын байгууллага хээл хахуулийн хэргийн 6,606 сая гомдол хүлээн авч шийдэн 668 мянган хүнийг шийтгэжээ. Эдгээр таван жилийн дотор Хятадад авлигын 640 мянган хэргийн мөрдөн байцаалтыг явуулан гэм буруутай хэмээн 660 мянган албан тушаалтнуудыг шийтгэсэн байна.
Гадаадын шинжээчид Хятадад авлигаас үүдэн хохирч буй эдийн засгийн хохирол нь жилдээ дотоодын нийт бүтээгдэхүүний 13-17 хувьтай тэнцдэг, улсын санхүүжилтийн 20 хувь нь албан тушаалтнуудын халаасанд үлддэг гэсэн тооцоог гаргажээ. Авлигач гэмт хэрэгтнүүд жилдээ 25 тэрбум хүртэлх долларыг угаадаг бөгөөд төсвийг зориулалтын бусаар зарцуулсанаас 8,5 тэрбум доллар үргүй зарцуулдаг гэж тэд үздэг ажээ.
Орос өвлийн цагаа сэргээв
ТАСС/Валерий Матыцин
Орос гурван жилийн завсарласны дараа өвлийн цагийг сэргээн аравдугаар сарын 26-ны шөнө цагийн зүүгээ нэгээр ухраалаа. Одоо Москвагийн цаг нь цагийн бүсийн үндэсний гуравдугаар шаталбарт нь хамрагдах болов. Орос орны нутаг дэвсгэрийн цагийн бүсүүдийг 9-өөс 11 болгон нэмэгдүүлжээ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР