Ихрүүдэд байр бэлэглэв

Хуучирсан мэдээ: 2014.10.27-нд нийтлэгдсэн

Ихрүүдэд байр бэлэглэв

Нийслэлийн 375 жилийн ойг угтан өнөөдөр дөрвөн удаа төрөхдөө ихэрлэж нийтдээ найман хүүхэдтэй болсон Д.Энхтөр, Ц.Ундрал нарын гэр бүлд орон сууц гардууллаа. Ийнхүү Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өгсөн чиглэлийн дагуу Нийслэлийн засаг дарга А-900 тоот тушаал гаргаж Д.Энхтөрийн гэр бүлд СХД-ийн 27-р хорооны нутагт байрлах Чухаг өргөө хотхоны 32-ын А-р байранд 81 метр квадрат 3 өрөө байр олгосон юм.

Д.Энхтөр нь Спортын төв ордонд ажилладаг бөгөөд эхнэр х.Ундрах нь ЭХЭМҮТ-д сувилагчаар ажилладаг ажээ. Тэдний том ихрүүд нь 11 настай бол хамгийн бага ихрүүд нь энэ оны зургадугаар сарын 27-нд мэндэлжээ.

Т.ДАРХАН

 

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж