Ц.Шаравжамцын хөвгүүдийг АНУ-ын академи урьжээ

Хуучирсан мэдээ: 2014.10.27-нд нийтлэгдсэн

Ц.Шаравжамцын хөвгүүдийг АНУ-ын академи урьжээ

Монгол Улсын гавьяат тамирчин Ц.Шаравжамцын хоёр хүүг АНУ-ын сагсан бөмбөгийн United States Basketball Academy урьжээ.

Тэрбээр энэ тухай “Миний хоёр дүрсгүйг АНУ-ын шилдэг аравт ордог сагсан бөмбөгийн United States Basketball Academy 50 хувийн хөнгөлөлттэй зургаан сарын сургалтдаа урилаа. Хятад болон ганц нэг өөр улсын хүүхдүүдийн шигшээ багтай хамт бэлтгэл хийх юм шиг байна.

Цаашдаа олон хүүхдүүдэд ийм боломж олдоосой. Өнөөдөр миний хамгийн аз жаргалтай өдөр байна. Өөрт минь урилга ирэхэд ингэж баярлаж байсангүй ээ. Одоо хоёр хүүхэд минь зүтгэх л үлдлээ. Зургаан сарын дараа сайн сагсан бөмбөгийн багтай сургуульд орох боломж нээгдэнэ.

Тэнгэр л мэдэж дээ. Монгол хүн NBA-д орох өдөр ойртсоор байна” хэмээжээ.

Дашрамд сонирхуулахад, Шараваа гавьяатын хоёр хүү Ш.Энхийн-Од, Ш.Мөнхийн-Од өсвөрийн сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлж, нэг хүү нь шилдэг тоглогчоор шалгарч байжээ.

Эдүгээ түүний том хүү 15 настай хэдий ч 191 см өндөртэй аж.

Т.АНУ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж