Орон нутгийн хөгжлийн сангийн үйл ажиллагааны өнөөгийн байдлын тухай судалгаа хийлээ
Орон нутгийн хөгжлийг дэмжих, төсвийн төвлөрөлийг сааруулах, иргэдийн оролцоог дэмжих нь өнөөгийн цаг үеийн шаардлагад нийцсэн, зайлшгүй чухал ажил юм.
2013, 2014 онуудын Орон нутгийн хөгжлийн сангийн үйл ажиллагааны өнөөгийн байдал, тулгамдсан асуудлуудыг судлах ажлыг Үндэсний хөгжлийн хүрээлэнгийн судлаачдын баг гүйцэтгэлээ.
Судалгааны үр дүнг 2014 оны 10-р сарын 20-ны өдөр Төрийн ордны Иргэний танхимд танилцууллаа.
Танилцуулгаар иргэдийн оролцоог дэмжих, иргэдэд мэдээлэл хүргэх, иргэдийн саналыг авах, батлагаажуулах, төсөв хөрөнгө оруулалтын үр ашгийг сайжруулах, төлөвлөлтийн арга барилыг сайжруулж орон нутгийн хөгжлийн төлөвлөгөөтэй уялдуулах асуудлыг хөндсөн шийдлүүдийг ярилцлаа.