Шуурганаар үрэгдэгсэд 114 хүн болов

Хуучирсан мэдээ: 2010.04.15-нд нийтлэгдсэн

Шуурганаар үрэгдэгсэд 114 хүн болов

Энэтхэгийн зүүн хойт нутгаар дайрсан шуурганы улмаас амь үрэгдэгсэдийн тоо хамгийн сүүлчийн мэдээгээр 114 хүн болон өсчээ. Хил залгаа Бангладешид хоёр хүн шуурганд  үрэгдсэн байна. Ойролцоогоор 120 км/цагийн хурдтай байсан хүчтэй шуурга бараг 100 мянга орчим байшинг эвдлэн сүйдэлж, цахилгаан дамжуулалтын шугамуудыг тасалсан байв. Ассам, Бихар ба Баруун Бенгалиар дайрсан шуурганд нэрвэгдсэн зарим бөглүү нутгаас мэдээлэл ирээгүй байгаа учир хохиролын тоо өсөх бололтой. Энэ 13-ны өдрийн шуурганы өмнө хэт халуун байсан ба тэр үеэр 43 хүн наранд зохиулан амиа алдсан байна.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж