БНХАУ-ын Манжуур хотод Улаанбаатар-Манжуур хотуудын аялал жуулчлалын уулзалт болжээ.
Энэ нь өнгөрсөн зургаадугаар сард Улаанбаатар хотод зохион байгуулагдсан “Монгол-БНХАУ-ын аялал жуулчлалын форум”-ын үргэлжлэл юм.
Уулзалтаар БНХАУ-ын аялал жуулчлалын байгууллагуудад Улаанбаатарын үзмэр, бүтээгдэхүүнийг танилцуулжээ.
Манжуур нь ОХУ-тай хиллэдэг, хуурай газрын хамгийн том боомт, дэд бүтцийн зангилаа хот. Сүүлийн жилүүдэд Манжуурыг БНХАУ-ын засаг захиргаанаас амралт, аялал жуулчлалын онцгой бүс болгон хөгжүүлж байгаа. Тус хотод жилд 4.6 сая жуулчин ирж, аялал жуулчлалаас 6.9 тэрбум юанийн орлого олдог байна.
Өнгөрсөн оноос “Хүннү Эйр” компани Улаанбаатар-Чойбалсан-Манжуурын чиглэлд долоо хоногт хоёр удаа шууд нислэг үйлдэх болсон. Ингэснээрбүс нутгийн хооронд иргэд зорчих нөхцөл бүрдсэн юм.
Харин ОХУ-ын иргэд манай улсад 11 дугаар сараас эхлэн визгүй жуулчлахтай холбогдуулан ОХУ-Манжуур-Улаанбаатар-ОХУ гэсэн хил дамнасан аялал зохион байгуулах боломж бүрджээ.
Т.АНУ