Америкийн Microsoft компанийг үндэслэгчдийн нэг Пол Аллен Эбола вирустай тэмцэхэд 100 сая ам.доллар хандивлаж байгаагаа өөрийн сайтаар мэдэгджээ.
Тэрбээр өөрийн “Аллений сан”-гаар дамжуулан уг мөнгийг шилжүүлсэн байна. Тэрбумтан дэлхийн хамтын нийгэмлэгт хандан Эболатай тэмцэхэд хүчин чармайлтаа нэгтгэхийг уриалсан байна.
“Цаг ирлээ. Бид бүгд нийлээд Эбола вирусийг дарах болно” хэмээн Аллен мэдэгдэв.
Түүний өмнө Facebook компанийг үндэслэгч Марк Цукерберг эхнэрийн хамт 25 сая ам.долларыг Эболатай тэмцэхэд зориулан хандивласан юм.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР