Хүлэмжийн хийн бохирдлыг 40 хувиар буулгана

Хуучирсан мэдээ: 2014.10.25-нд нийтлэгдсэн

Хүлэмжийн хийн бохирдлыг 40 хувиар буулгана

Фото: Matt Brown / AP

 

Европын холбооны лидерүүд саммит дээрээ хүлэмжийн хийн агаар мандлын бохирдлыг 2030 он гэхэд 1990 оныхоос наад зах нь 40 хувиар бууруулахаар тохиролцлоо. Энэ тухай Европын зөвлөлийн дарга Херман ван Ромпей өөрийн  твиттер хуудсанд аравдугаар сарын 24-нд бичжээ.

 

Европын холбооны орнууд  сэргээгдэх эрчим хүчийг эрчим хүчний балансдаа 2030 он гэхэд 27 хувиар нэмэгдүүлэх гэнэ. Холбооны орнуудын хооронд эрчим хүч дамжуулах хил дамжсан холбоог сайруулахаар лидерүүд ярилцжээ.

 

Европын холбооны шийдвэр нь АНУ, Хятад зэргийн үйлдвэрийн хөгжилтэй орнуудад ийм шийдвэрээ гаргах үлгэр болох ёстой Reuters тэмдэглэв. Эдгээр орнууд 2015 онд Францад болох  Дэлхийн цаг уурын НҮБ-ын саммитаар асуудлын шийдвэрээ сонсгосон байвал зүгээр гэдгийг агентлаг тэмдэглэжээ. Харин экологичид Европын холбооны хүлэмжийн хийн бохирдлыг багасгах хэмжээ нь хангалтгүйг  гэв.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж