“Шинэ-Үе” продакшны жүжигчин Д.Оюунтуул, нуруу, цээж хэсгээрээ түлэгдэж, эмнэлэгт эмчилгээ хийлгэсээр байгаа билээ. Харин жүжигчин бүсгүй тун удахгүй эмчлүүлэхээр БНСУ-ыг зорихоор болжээ.
Түүний эмчилгээний виз нь гарчихсан, зардал мөнгийг ажлын хамт олон, Ц.Алдармаагийн ар гэрийнхэн, Д.Оюунтуулын ах дүү гээд бүгдээрээ нэгдэн цуглуулсан байна.
Д.Оюунтуул ““Эмчлэх боломжтой” гэсэн хариу ирүүлсэн. Гэхдээ мөнгөн дүнг хэлдэггүй юм билээ. Аз нь таарвал нэг удаагийн хагалгаагаар засрах боломжтой, эс бөгөөс 2-3 удаагийн хагалгаанд орох шаардлагатай гэсэн” гэжээ.
Т.АНУ