УИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ

Хуучирсан мэдээ: 2014.10.24-нд нийтлэгдсэн

УИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ

Төрийн ордноо УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэлж байна. Өнөөдрийн хуралдаанаар Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийх юм.

 

Өчигдөр /10.24/ үдээс хойш Эдийн засгийн байнгын хороо уг төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн бөгөөд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай  хуульд зааснаар нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр санал хурааж шийдвэрлэсэн боловч уг асуудлаар Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёроос доошгүй нь дахин санал хураалгах шаардлагатай гэж үзсэн тогтоолын төслийн 1-дэх заалтын “Сайншанд-Замын-Үүд” гэснийг хасах санал хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёрын дэмжлэг аваад байгаа юм.

Өнөөдрийн хуралдаанаар мөн Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулга, Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд, Номын сангийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Иргэний хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг тус тус хэлэлцэх юм.

 

УЛСЫН ИХ ХУРЛЫН 2014 ОНЫ НАМРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАНЫ 10 ДУГААР САРЫН 24-НИЙ БААСАН ГАРАГИЙН НЭГДСЭН ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ

09.00 цагаас:

  • 1. Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /эцсийн хэлэлцүүлэг/:

 

  • 2. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд /хэлэлцэх эсэх үргэлжилнэ/.

 

  • 3. Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /хэлэлцэх эсэх/:
  • 4. Номын сангийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /хэлэлцэх эсэх/:

 

  • 5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Захиргааны хариуцлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Банкны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2014.06.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрхийг түтгэлзүүлэх санал гаргах тухай, хэлэлцэх эсэх/:

 

  • 6. Иргэний хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2014.06.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх хөрөнгийн доод үнийг тогтоох тухай, хэлэлцэх эсэх/:
  • 7. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2013.09.16-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/:

 

  • 8. Төрөөс шинжлэх ухаан, технологийн талаар баримтлах бодлого шинэчлэн батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2014.06.10-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

 

  • 9. Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл/Улсын Их Хурлын гишүүн Д.Эрдэнэбат 2014.06.11-ний өдөр өргөн мэдүүлсэн, утаат тамхи татах зөвшөөрөгдсөн цэгийг тодорхойлж, байгуулах/

 

  • 10. Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү 2014.06.18-ны өдөр өргөн мэдүүлсэн, 500 метрийн дотор гэснийг 250 метрийн дотор гэж өөрчлөх тухай, хэлэлцэх эсэх/;

 

14.00 цагаас:

  • 1. Улсын Их Хурлын гишүүн Л.Эрдэнэчимэгээс Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдад тавьсан “Дотоодын фермерийн аж ахуйн нэгжүүдийг хивгээр хангах үүднээс экспортыг улирлын чанартайгаар зогсоож болох эсэх талаар асуулга”-ын хариуг сонсох;

 

  • 2. Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэнээс Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдад тавьсан “Монгол мал” хөтөлбөрийг батлах тухай Улсын Их Хурлын 2010 оны 23 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаар асуулгын хариуг сонсох.

Б.ЭНХ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж