Даваа гаригийг хүлээх зуур

Хуучирсан мэдээ: 2014.10.24-нд нийтлэгдсэн

Даваа гаригийг хүлээх зуур

Фото: ТАСС / ABACA USA/Empics Entertainment

 

Украины Радын /Украины дээд зєвлєл буюу парламент/ сонгуулиас өмнө парламентад орж ирэх намууд ерөнхийдөө тодроод байгаа гэж хэлж болно. Бүх шатны санал асуулгын явцад тодорсон лидерээр ерөнхийлөгч Петр Порошенкогийн эвсэл нэрлэгдэж байгаа. Түүний төлөө Украины сонгогчдын 30 орчим хувь санал өгөх магадлалтай байгаа бол цааших санал асуулгын дүн янз бүрээр гарах төлөвтэй. Ерөнхийдөө Петр Порошенкогийн зэрэгцээ “Ард түмний фронт”, “Иргэний байр суурь”, “Радикал нам”, “Батькивщина”, Хүчтэй Украин” намууд  Радад суудалтай болох магадлал бий. Сонгуулийн босгыг давах боломж коммунистууд ба “Эрх чөлөө” намын үндсэрхэг үзэлтнүүдэд ч байгаа. Бас бус намууд гарч ирэхийг үгүйсгэхгүй.

 

Эрх баригчид энэ удаагийн сонгуулийг Украины түүхэн дэх хамгийн чухал үйл явдал гэж байгаа. Бас дээр нь Москва сонгуулийг зогсоох асуудалд анхаарал хандуулж буй. Тухайлбал, Украины Аюулгүйн албаныхан Киев хотод Оросын  террорист нууц байгууллагыг илчилснээ зарласан бөгөөд эл байгууллагыг сонгуулийн өдөр цуврал террор үйлдэхээр төлөвлөсөн байсан хэмээн бичиж буй. Аравдугаар сарын 26-ны өдөр тэд “Жуляны”  нисэх буудлыг онгоц дэлбэлээд зогсохгүй Сонгуулийн ерөнхий хорооны байр болон Засгийн газрын ордныг сонгуулийн өмнөх шөнө эсвэл дараагийн өдөр нь буудах гэж байсан гэх яриа ч газар авчээ. Москва одоогоор эдгээр мэдэгдэлд хариу өгөөгүй байна. Сүүлийн үед иймэрхүү мэдээлэл тасрахгүй байгаа учраас оросууд тэр болгоныг тоохоо больсон бололтой. Харин хэрүүл маргаан дэгдээхийн оронд Москва сонгуулийн дүн болон түүний үр дагавар ямар байх вэ гэдгийг сонирхож байгаа нь гарцаагүй.

 

Тухайлбал, Оросын албан тушаалтнууд "Сонгуулийг хүлээн зөвшөөрнө. Гэхдээ Радын шинэ бүтцээс  цөмрөлтийн гэхээр шийдвэр гарахгүй" гэж байгаа юм. “Хэрэв сонгууль зөвхөн улс төрд төдийгүй орчинд тогтвортой байдал бий болгож, эрх баригч хүрээнийхэнд ажил хэрэг явуулж болохоор Засгийн газар байгуулах боломж өгөн, Украины засгийн үр дүнгийг төвшинг нэмэгдүүлж чадвал үүргээ гүйцэтгэсэн гэж үзэж болно” хэмээн Төрийн думын Олон улсын байнгын хорооны тэргүүн Алексей Пушков хэлжээ. "Хэрэв…" гэсэн тодорхойлттойгоор үгээ эхэлснийг нь харвал тэрээр дээр хэлсэн заалтуутыг хэрэгжүүлэхгүй нь тодорхой гэж үзэж байгаа нь илт.

 

Олон нийтийн судалгаанаас харвал, Оросын олон нийтийн дургүйцлийн гол шалтгаан болсон  “Эрх чөлөө, “Барууны секторын”  хэт замбраагүй радикалууд сонгуульд хүссэн амжилтаа олохгүй бололтой. Украинд хэт барууны үзэл санаа дэмжигдэхгүй гэдэг хүмүүсийн  мэдэгдэл үнэн болж байгаа гэхээр. Гэхдээ шалтгаан нь өөр зүйлд байгаа болов уу. Тэд  хувьсгалаасаа хойш системийн улс төрийн хүчин болоод тоглоомын дүрэм горимоор явж чадаагүй. Хэт үндсэрхэг үзлийг  барихаар оролдсон нь бүтсэнгүй. Тэдний үзэл суртлыг дэмжигч бааз байхгүйгээс гадна тэдний улс төрийн мэтгэлцээний элементүүдийг зарим улстөрчид, улс төрийн хүчин  өөрсдөөс нь илүүтэйгээр ашиглаж чадав. Эрх баригч эвсэл, удирдагч нар Порошенкогоос Тимошенко нартай харьцуулбал, “Эрх чөлөө”, “Барууны сектор”  эх орончид гэхээргүй харин  ч өнгөцхөн популистууд болон харагдаад байгаа.

 

Украины улс төрийн талбарт  хэт нэг талыг бариад эхэлбэл Радын ирээдүйн бүтцийн ажиллагааны гол саад болох нь дамжиггүй. Тусгаар тогтнолынх нь 20 гаруй жилийн түүхэнд хамгийн энгийн биш үүрэг шинэ парламентад ирэх байх. Улс оронд нь иргэний дайнтай, эдийн засаг нь дампуурлын эрмэгт дэнжигнэж байна Олигархууд  өөрсдөө засгийн хүчирхэг нөөцийг атгаад байгаа. Мах цусны тасархай нь болох зүүн хөрштэйгээ харилцаагаа муутгасан, энэ бүгдийг шийдэхийн тулд ихээхэн хүчин чармайлт шаардлагатай.  Нийгэмээ улам хагалаад байгаа их цэвэрлэгээгээ зогсоох шаардлага тэдэнд байгаа. Оростой ч гэсэн харилцаагаа зөөллөх нь тустай байхыг үгүйсгэхгүй. Орос үндэс нэг хэдэн сая орос хүнээ зүгээр орхихгүй нь ойлгомжтой.  Гэхдээ шинэ депутатууд үүнийг хийхгүй. Учир нь  Дээд Радад багтаагүй радикалууд тэднийг урвагчид гэж үзээд нийгмийн чимээгүй зөвшөөрлийн дор “ард түмнийхээ их цэвэрлэгээнд” хамааруулах болно Люстрациас зугтсан олон депутатууд Радын хамгаалалтад орохоор зүтгэж байгаа. Ямар ч хүнийг урвагч, Януковичийн хамсаатан гээд люстрацид оруулахад бэлэн байгаа.

 

Тогтвортой Засгийн газартай байна гэсэн талаар ярих зүйлгүй. Харин эрх баригч эвслийг бүрдүүлэхэд  асуудал нэг их гарахгүй биз. Ард түмний фронт нь Порошенкотай ажиллахаас татгалзахгүй нь тодорхой. “Януковичтай ажиллаж, нэгдүгээр сарын 16-ны дарангуйллын хуулийг баталсан хүмүүсгүйгээр олонхийг бүрдүүлэх ардчилсан хүчний төлөөлөгчид бидэнд хангалттай гэдэгт би эргэлзэхгүй” хэмээн Ард түмний фронтын лидерүүдийн нэг, Дээд радын спикер Александр Турчинов мэдэгдсэн байгаа. Ерөнхийлөгч нь  өөрийн жигүүр дор Үндсэн хуулийн олонхийг цуглуулах төлөвлөгөөтэй. Харин эрх баригч эвсэл байгуулагдсаны дараа албан тушаалын хувиарлалттай холбоотой асуудал  үүсэх нь дамжиггүй. Майданы дараа хуваалт өнөөдөр ч үргэлжилж байна. Ийм тогтворгүй байдалд  Украины зүүн хэсгийн иргэний дайн болон түүний үр дагавар байдалд нөлөөлнө. Илловайскийн орчим армийн бут ниргэгдсэн хэргийг мөрдөж байгаа Украины өнөөгийн Радын тусгай комиссийн илтгэл шинэ парламентад тавигдах болно. Илтгэлд Петр Порошенко ба түүний хүрээнийхэн буруутай  гэсэн дүгнэлт хийгдэж магадгүй юм. Тэр илтгэлийг ерөнхийлөгчийн энэ сонгуулиар авсан байр суурийг сулруулах зорилгоор зарим депутатууд ашиглаж болох талтай.

 

Хэрэв ийм зүйл гарлаа гэхэд, Террорын эсрэг ажиллагаагаа  шинээр эхлүүлэн нийгмийн санаа бодлыг нэгтгэхээр ерөнхийлөгч шийдэж магадгүй. Украины иргэний дайныг зогсонги байдалд оруулаад байгаа Москва үүнд түгшиж байна гэж болно.  Шинжээчдийн үзэж бичиж байгаагаар Украины арми фронтын шугам дээр ихээхэн хүч хуримтлуулж зэвсэг техникээр сэлбээд байна. Донецк хотыг буудсаар л байна. Тэр хүчээр гэнэтийн довтолгоон хийн Донецкийг эзлэх төлөвлөгөө байж магадгүй. Донецк хотгүйгээр Новороссия гэх  ард түмний улс байхгүй гэдгийг Киев сайн мэдэж байгаа. Цэргийн их хүчийг  фронт дээр өвөлжүүлэх боломжгүй учир  хүчээ шинэ цахилгаан дайнд оруулах эсвэл өвлийн байранд нь татах гэдгээ шийдэхэд ерөнхийлөгчид хэдхэн хоногийн  хугацаа байна. Москва ч  энэ хоёр хувилбарыг авч үзэж байгаа байх. Учир нь саяхан Владимир Путин, Петр Порошенко хоёрын Миланы уулзалтаар тохиролцоо гарч чадаагүй юм. Өвлийн улиралд Украинд хий нийлүүлэх асуудал тавигдсан ч Киевт  өрөө төлөх мөнгө байхгүй гэдгээс асуудал  шийдэгдсэнгүй. Шийдэгдсэн асуудал огт байгаагүйгээс Москва сөрөг хувилбарт нь бэлтгэж байгаа байх. Радын сонгуулийн дараа Порошенко довтолгоонд орвол  босогчдын сайн дурын хүчин шинэ жилээ Славянск, Мариупольд тэмдэглэхийг үгүйсгэх аргагүй.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж