Мали улсын Засгийн газраас Эбола вирусын халдвар илэрсэн анхны тохиолдлыг мэдээллээ. Өвчний голомт Гвиней улсаас эргэж ирсэн хоёр настай охиноос Эбола вирусын халдвар илэрсэн байна. Охиныг Малийн Каес хотод хөл хорин эмчилж байгааг Эрүүл мэндийн сайд Оусмане Конегийн мэдээлжээ. Түүнчлэн охины хамаатнуудыг хөл хорионд авчээ. Охины ээж хэдэн долоо хоногийн өмнө Гвинейд Эбола вирусын халдвараар нас барсан аж. Харин хамаатнууд нь өнчирсөн охиныг Малид эргүүлэн авчирсан байна. Бяцхан охин өнгөрсөн лхагва гаригт Каес хотын эмнэлэгт шинжилгээ хийлгэсэн нь Эбола вирусын халдвар гэсэн онош гарсан байна. Ийнхүү Мали улс Эбола вирусын халдвар тархсан Баруун Африкийн зургаа дахь орон болжээ. Гэхдээ Баруун Африкийн Сенегал, Нигери улсууд Эбола вирусээс ангижирсан болохыг ДЭМБ мэдээлсэн юм. Эбола вирусын халдвараар өнгөрсөн гуравдугаар сараас хойш 4800 гаруй хүн амь үрэгдсэний ихэнхи нь Баруун Африкийн Гвиней, Сьерра-Леоне, Либери улсын иргэд юм. Өдгөө олон улсын эрдэмтдийн баг Эбола вирусыг эдгэрсэн хүний цусны ийлдсээр эмчлэх аргыг туршиж байгаа нь амжилттай байна.
Б.АНХТУЯА
Эх сурвалж: ВВС