Улаанбаатар – Манжуурынхан уулзав

Хуучирсан мэдээ: 2014.10.23-нд нийтлэгдсэн

Улаанбаатар – Манжуурынхан уулзав

БНХАУ-ын Манжуур хотод саяхан Улаанбаатар-Манжуур хотуудын аялал жуулчлалын уулзалт боллоо. Энэ оны зургадугаар сард Улаанбаатар хотод зохион байгуулсан “Монгол-БНХАУ-ын аялал жуулчлалын форум”-ын үргэлжлэл болсон энэ удаагийн уулзалтаар БНХАУ-ын аялал жуулчлалын байгууллагуудад Улаанбаатар хотын үзмэр, бүтээгдэхүүнийг танилцууллаа. Манжуур нь ОХУ-тай хиллэдэг хуурай газрын хамгийн том боомт, дэд бүтцийн зангилаа төдийгүй сүүлийн жилүүдэд БНХАУ-ын засаг захиргаанаас амралт, аялал жуулчлалын онцгой бүс болгон хөгжүүлж буй хот юм. Тус  хотод жилд 4,6 сая жуулчин очиж, аялал жуулчлалаас 6,9 тэрбум юанийн орлого олдог байна.

Манай хоёр хотын хувьд ч аялал жуулчлалыг хөгжүүлэх бүрэн болмжтойг уулзалтын үеэр онцолжээ. Одоогоос яг жилийн өмнөөс эхлэн “Хүннү Эйр” компани Улаанбаатар-Чойбалсан-Манжуурын чиглэлд долоо хоногт хоёр удаа шууд нислэг үйлдэх болсноор хоёр улсын хооронд иргэд зорчих нөхцөл бүрдсэн бол ОХУ-ын иргэд манай улсад 11-р сараас эхлэн визгүй жуулчлах болсонтой холбогдуулан ОХУ-Манжуур-Улаанбаатар-ОХУ гэсэн хил дамнасан аяллыг зохион байгуулах боломж бий болж байгаа юм гэж нийслэлийн Аялал жуулчлалын газраас мэдээллээ.

Д.ЦЭЦ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж