Аи Вэйвэй эхнэртэйгээ уулзжээ

Хуучирсан мэдээ: 2011.05.21-нд нийтлэгдсэн

Аи Вэйвэй эхнэртэйгээ уулзжээ

Үл мэдэгдэх шалтгаанаар хоригдоод сар гаруй болж байгаа Хятадын зураач Аи Вэйвэйн эхнэрийг эрх баригчид нөхөртэйгээ 20 минут уулзахыг зөвшөөрчээ. Түүнийг ямар нэг үл мэдэгдэх газарт машинаар аввчин нөхөртэй нь богино хугацаанд уулзуулсан бөгөөд чухам хаана, ямар байшинд очсон гэдгээ бүсгүй санахгүй байна. Санах ч боломжгүй байжээ.


“Эрх чөлөөгөө хязгарлуулсан болохоор надтай уулзахдаа ч урьдынхаас шал өөр байдалтай болсон байсан. Нүд зөндөө улайсан, түгшүүртэй, бухимдалтай харагдсан. Гэхдээ бие нь өвчин зовлонгүй байх шиг санагдсан” хэмээн Лу Кин хэмээх тэр бүсгүй өчигдөр уулзалтаас ирээд ярив.


Тэднийг уулзахад хоёр хүн харгалзсан бөгөөд нэг нь нүд салгалгүй ажиглаж, нөгөө нь яриаг нь нэг бүрчлэн тэмдэглэж байжээ. “Шувууны үүр” цэнгэлдэх хүрээлэнгийн загварыг зохиосон, дэлхийд алдартай уран бүтээлчийг хэдий болтол ийм маягаар хорих нь тодорхойгүй байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж