“Нийслэл Улаанбаатар“ номын нээлт боллоо

Хуучирсан мэдээ: 2014.10.23-нд нийтлэгдсэн

“Нийслэл Улаанбаатар“ номын нээлт боллоо

Нийслэлийн 375 жилийн ойн хүрээнд нийслэлийн Засаг даргын тамгын газрын дэмжлэгтэйгээр “Шөнийн Улаанбаатар”, “Эх орон”, “Нийслэл Улаанбаатар“, “Улаанбаатар хотын барилгажилтын түүх” номын нээлт өнөөдөр буюу аравдугаар сарын 23-нд “Blue moon” арт галерейн танхимд боллоо.

Номын нээлтний үеэр Нийслэлийн засаг дарга Э.Бат-Үүл тэргүүтэй эрхэмүүд  үг хэлсэн юм. Улаанбаатар хотын маань түүхийг өгүүлэх эдгээр дөрвөн номын нээлтэд  ахмад үеийн яруу найрагчид, улс төрийн зүтгэлтнүүд оролцсон юм. Ном гэдэг бидний өнгөрсөн, ирээдүй, одоо үеийг өгүүлдэг шидтэй зүйл. Хэдийгээр цаг хугацааны эрхэнд онлайн мэдээллийн систем эрчимтэй хөгжиж байгаа ч ном өөрийн үнэ цэнийг хадгалсаар байгаа. Энэ удаа нийлэлийн ойд зориулсан ном  ч ихийг өгүүлж байлаа. Дөрвөн боть номын  нээлтийн фото сурвалжлагыг сонирхоорой.

Э.ТЭКҮ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж