Роналдо 70 дахь гоолоо орууллаа

Хуучирсан мэдээ: 2014.10.23-нд нийтлэгдсэн

Роналдо 70 дахь гоолоо орууллаа

Европын хамгийн нэр хүндтэй тэмцээн болох Аваргуудын лигийн гуравдугаар тойргийн найман тоглолт мягмар гаригийн шөнө боллоо. Өнгөрсөн шөнө болсон тоглолтуудаас хамгийн сонирхолтой нь "В" хэсгийн алдарт “Ливерпүүл” клуб талбай дээрээ Испанийн “Реал Мадрид”-ыг хүлээж авсан нь байлаа. Энэ тоглолтод зочин баг болох “Реал” өрсөлдөгчөө 3:0-оор буулган авч, 9 оноотой хэсгээ тэргүүлж эхлэв.

“Реал Мадрид”-ын супер од Кристиано Рональдо нэг гоол оруулснаар Аваргуудын лигийн хүрээнд 70 дахь гоолоо орууллаа. Тэрээр “Реал”-ын домогт тамирчин Раулын 71 гоолыг эвдэхэд тун ойрхон ирлээ.

Мөн “F” хэсгийн “Барселона”-“Аякс”-ын тоглолтод талбайн эзэд болох Неймар, Месси, Сандро нар гоол оруулснаар барселончууд хэсгийн хоёрт бичигдэж эхэллээ. Супер од Месс Аваргуудын лигт 69 дэх гоолоо орууллаа.

29 настай Кристиано Рональдо, 27 настай Лионель Месси нарын хэн хэн нь Раулын амжилтыг эвдэх боломж байгаа юм.

Ч.БОЛОР

Эх сурвалж: www.bbc.com

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж