Сарьдагийн хийдээс гайхамшигтай олдворууд олдлоо

Хуучирсан мэдээ: 2014.10.23-нд нийтлэгдсэн

Сарьдагийн хийдээс гайхамшигтай олдворууд олдлоо

Samandariin Tsogtbayar

Улс төр увайгүй муухайгаар буцалж улс төрчдийн бохир заваанд эгдүүцсэн эгэл хүмүүсийн дургүйцэл сэдэрч олон нийтийн сүлжээ хар бараанаар эргэлдэж буй энэ стресс нийрэвтэй өдрүүдийн хорыг тайлахаар онцгой содон нэг сайхан мэдээ чих мялааж мэлмий баясгасныг та нартайгаа хуваалцья. Өндөр Гэгээн хэмээн түмэндээ шүтэгдсэн Анхдугаар Богд Гэгээн Занабазарын 20 наснаасаа 50 нас хүртлээ 30 гаруй жил амьдарч бүтээл номоо туурьвисан Хэнтийн хааны өвөрт орших ард олны нэрлэдгээр "Сарьдаг"-ийн хийдээс гайхамшигтай олдворууд олдлоо. Энэ хийд нь 1654 оноос баригдаж эхэлсэн бөгөөд номлол бүтээлийн шашин гарах орон, номын их хийд, хүрээ “Рэво Гэжай Ганданшадүвлин” буюу “Дэлгэр Өлзийт уулын төгс баясгалант номнол бүтээлийн сүм” хэмээн нэрлэгдэж байсан юм байна. ШУА-ийн Түүхийн хүрээлэн, Соёл, спорт, аялал, жуулчлалын яам, Богд хааны ордон музей хамтран зохион байгуулсан авран хамгаалах малтлага судалгааны ажлыг энэ оны 8-9 сард хийж гүйцэтгэсний үр дүнд тус хийдийн тууриас урьд өмнө илэрч мэдэгдэж байгаагүй нарийн хийцтэй шавар бурхад,хэдэн метрээр хэмжигдэх том бурхны хийц хэсгүүд,иж бүрэн зэвсэгтэй хуяг дуулга зэрэг сонирхолтой эд өлгийн зүйл олдворууд олноороо гарсан байна.Өндөр Гэгээний хийц дэг сургуулийнх гэдэг нь хэнд ч танигдахаар ийм үнэ цэнэтэй олдворууд урьд нь огт олдож байгааүй бөгөөд одоо шинжлэх ухаанчаар сэргээн засварлаж судлаж сурвалжлах нөр их ажил эрдэмтэн мэргэжилтэнгүүдийн маань өмнө үлдлээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж