Сэтгэл татам эхнэр байхын тулд

Хуучирсан мэдээ: 2011.05.21-нд нийтлэгдсэн

Сэтгэл татам эхнэр байхын тулд

Тамираа, Гэрлээ хоёр жил гаруй уулзаж, болзож явсаар эцэст нь гэрлэхээр шийдэв. Хамт байхдаа тэд хачин аз жаргалтай, хэн хэндээ хамгийн сайн тохирох хос гэж бодов. Хөөрхөн, бас дэгжин Гэрлээг харах бүртээ Тамираа биширдэг. Яг л зөв хүнээ олж хайрласан гэдэгтээ итгэдэг. Гэрлээ ч түүнд зориулж гоёж гоодохдоо аз жаргалтай байдгаа хэлнэ. Өөрийг нь хэрхэн гайхаж, биширч, бас хайрлаж, энхрийлсэн харцаар Тамираагийн харж байгаа нь юунаас ч илүү сайхан санагдана.


Гэтэл гэрлээд дөрвөн жил болоход Гэрлээ өөрчлөгдлөө. Гэртээ, тэр ч байтугай найз нөхөдтэйгээ уулзахаар гадагш гарахдаа юу ч хамаагүй өмсөж, гадаад үзэмжиндээ тэгтлээ анхаарахаа болив. Урьдын төгөлдөр мэдрэмж ул мөргүй алга болжээ. Гэртээ ирээд Гэрлээ өнөөх нь ягаан нэлмэгэр даашинзаа өмсчихнө. Тамираа сэтгэлээр уналаа. Ажилдаа түүртээд тэр байх, удахгүй эргээд гоёж, гоодож эхлэх биз хэмээн тэр найдна. Тэгтэл бүр нүүрээ будахаа ч болилоо. Яг л өөрийнхөө настай ээж шиг харагдаж эхлэв. Түүнд Тамираа тийм ч чухал хүн байхаа больж гэж бодох болов.


Яг л бусад эрчүүдийн адилаар энэ бүх уйтгартай, нэг хэвийн, урвагар байдлаас болоод Тамираа орондоо орсон хойноо ч эхнэрээ тэврэх хүсэлгүй болж эхлэв. Түүний оронд өөр бүсгүйчүүд рүү нүд унагах болов. Ажил дээр нь олон гоё бүсгүй бий. Гоё ганган, дэгжин, чамин. Хөөрхөн сайхан ааштай. Түүнтэй учир ургуулахаас тэд буцахгүй. Байдлыг өөрчлөхөөр Тамираа шийдлээ. Өөрт нь ямар мэдрэмж төрөх болсныг, урьдын хайр яагаад нисэж одсоныг эхнэртээ хэлэв. Гэрлээ уурлав. Гомдов. Хагас жилийн дараа тэд салав. Тамираа ажлынхаа газрын нэг аятайхан бүсгүйтэй амьдрах болж, харин Гэрлээ эрчүүд бүгд новш гэсэн хөдөлшгүй дүгнэлтийг тархиндаа том хадаасаар хадаж орхижээ.


Бүсгүйчүүд бүгдээрээ том модель шиг туранхай гоолиг биетэй, ганган чамин хувцасны шүүгээ дүүрэн цуглуулгатай байх албагүй. Харин сэтгэл татам байх нь чухал. Сэтгэл татахын тулд сайхан байх хэрэгтэй. Сайхан байх олон арга бий. Царайгаараа, хувцас хунараараа, зүрх сэтгэлээрээ, ухаалаг төрхөөрөө.


Нүд алдам гоё өнгөтэй, тансаг чамин дэлбээтэй цэцгийг харах сайхан. Гоо үзэсгэлэнд нь татагддаг. Харин тэр цэцэг хатаж хорчийсон, өнгө зүсээ алдсан, тоос шороонд дарагдсан байвал бидний хэнийх нь ч сэтгэл хөдлөхгүй. Бүсгүй хүн яг л үүний адил. Эмэгтэй хүний гоо сайхан яг л гоёмсог цэцэгтэй ижилхэн бол хүүхнүүд эрчүүдэд нөмөр нөөлөг, тулж түших хүч гэдгээр нь илүүтэй татагддаг.


 


 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж