“Инчён 2014” наадмын үзэсгэлэн айсуй

Хуучирсан мэдээ: 2014.10.23-нд нийтлэгдсэн

“Инчён 2014” наадмын үзэсгэлэн айсуй

Азийн олимп буюу "Инчён-2014" наадмын шилдэг 100 агшин гэрэл зургийн үзэсгэлэн “Blue Moon” арт галерейн үзэсгэлэнгийн танхимд аравдугаар сарын 27-30-ны өдрүүдэд гарах гэж байна.  

Дөрвөн жилд нэг удаа болдог Азийн наадамд Монгол Улс спортын 23 төрөлд 233 тамирчнаа илгээж таван алт, дөрвөн мөнгө, 12 хүрэл нийт 21 медаль хүртэж, Монголын спортын түүхэнд байгаагүй өндөр амжилт үзүүлсэн билээ. Энэхүү наадмын торгон агшинг Монголын спортын сэтгүүлчдийн холбооноос анх удаа 22 хүний бүрэлдэхүүнтэй баг сурвалжлан албан ёсны гэрэл зурагчнаар ажилласан Ч.Ганбат, Э.Магнайбаяр, Э.Харцага, Б.Мөнхзул нар спортын түүхэн торгон агшинг гэрэл зургандаа буулган ирсэн байна.

Гэрэл зурагчдын багийн гишүүн Ч.Ганбатын хувьд “Лондон-2012”, “Сочи-2014” олимпийн наадмуудад монголоос гэрэл зурагчнаар ажиллан “Blue Moon” арт галерейд үзэсгэлэн гаргаж, олимпийн баярт мөчүүдийг спорт сонирхогчидтой хуваалцаж байсан юм.

Энэхүү үзэсгэлэнд спортын гайхамшигт агшныг харуулсан 100 гаруй сэтгэл хөдөлгөм гэрэл зургуудыг харж, "Инчён-2014" Азийн наадмаар аялцгаая…

Э.ТЭКҮ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж