О.Содбилэгийг сонирхсон нь

Хуучирсан мэдээ: 2014.10.23-нд нийтлэгдсэн

О.Содбилэгийг сонирхсон нь

Өчигдөр МАН-ын бүлгийн гишүүд Ерөнхий сайдыг огцруулах талаар мэдээлэл хийсэн. УИХ дахь МАН-ын бүл­гийн дарга С.Бямбацогт, гишүүн Ж.Энхбаяр нартай цуг О.Содбилэг гишүүн мэдээлэл хийсэн нь зарим сэтгүүлчдийг гайхшруулаад авна лээ.

С.Бямбацогт гишүүн “За одоо МАН-ын нарийн бичгийн дарга Содбилэг мэдээлэл хийнэ” гэвэл зарим эмэгтэй сэтгүүлчид “Өө бүр нарийн бичгийн дарга юм уу” гэсэн нь УИХ-ын гишүүн О.Содбилэг ямархуу нууцлаг нэгэн болохын илэрхийлэл биз ээ. УИХ-ын нэгдсэн чуулганд хааяа нэг жинтэйхэн үг хэлдэг тэрбээр байнгын хорооны хуралдаан дээр бараг л дуугардаггүй. Чимээгүйхэн өмнөх ажлаа хийгээд явдаг нь түүнийг ийнхүү зарим нэг залуу сэтгүүлчид сонирхоход хүргэв.

Харин УИХ дахь МАН-ынхан ойрын үед тун их идэвхжиж байгаа тул О.Содбилэг гишүүн ч удалгүй бүх талаар танигдах байлгүй дээ.

Эх сурвалж: morningnews.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж