“Volkswagen&#34 1.02 сая автомашинаа эргүүлэн татна

Хуучирсан мэдээ: 2014.10.23-нд нийтлэгдсэн

“Volkswagen&#34 1.02 сая автомашинаа эргүүлэн татна

Германы тансаг зэрэглэлийн автомашин үйлдвэрлэгч “Volkswagen" компани АНУ болон БНХАУ-ын зах зээлээс 1.02 сая автомаши татахаар болсноо мэдэгдлээ. Наймдугаар сард БНХАУ-ын автомашин эзэмшигч гомдол гаргасны дараа тус улсын хяналтын газраас “Volkswagen"-ийн автомашинуудад шалгалт хийж эхэлсэн байна. Улмаар тус үйлдвэрийн автомашинуудын хойд тулавч эвдрэлтэй болох нь тогтоогджээ. Эргүүлэн таталтад 2011-2014 онд үйлдвэрлэгдсэн “Jetta" болон “Beetles" загварын автомашинууд хамрагдах юм байна. Тодруулбал АНУ-д 442 мянга, БНХАУ-д 581 мянган загварын автомашиныг эргүүлэн татахаар төлөвлөөд байгаа юм. Хэдийгээр хойд тулавчтай холбогдох осол, гэмтэл одоогоор бүртгэгдээгүй байгаа ч “Volkswagen" компанийн гэрээт борлуулагчид автомашин эзэмшигчидтэй холбогдон урьдчилан сэргийлэх үзлэг шалгалтыг хийн, шаардлагатай засварыг үнэ төлбөргүй гүйцэтгэх юм байна.

Т.БИЛГҮҮН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж