Хүмүүс албан тасалгаа болон гэртээ аюулгүй байдлаа хадгалах зорилгоор камер байрлуулдаг. Харин камерыг байрлуулахад заавал мэргэжлийн хүний туслалцаа хэрэг болохын дээр нэг л суурилуулсан бол дахин өөр газар сольж тавих зэрэгт хүндрэл гардаг билээ.
Харин эдгээр асуудлуудын шийдлийг өөртөө агуулсан Homeboy нэртэй камерыг бүтээжээ. Mark Richards гэх зохион бүтээгчийн хийсэн уг камер нь хананы аль ч хэсэгт тогтоох боломжтой соронзон суурьтай, байрлалыг нь солих, авч зөөвөрлөхөд хялбар зэрэг олон давуу талтай аж.
Үнийн хувьд 150 ам.доллар аж.
Т.БИЛГҮҮН