Тариаланчид ургацаа хурааж дуусчээ

Хуучирсан мэдээ: 2014.10.23-нд нийтлэгдсэн

Тариаланчид ургацаа хурааж дуусчээ

Улсын хэмжээнд энэ оны ургац хураалт дуусчээ. Ургац хураалтын урьдчилсан дүнгээр 72.4 мянга га-г цайруулж, 237.7 мянган га-г шууд хурааж,  нийтдээ 310.2 мянган га-гаас 491.7 мянган тонн үр тариа хураан авсан байна. Үүнээс 465 мянган тонн буудай, 13.3 мянган га-гаас 161.0 мянган тонн төмс, 8.3 мянган га-гаас 102.5 мянган тонн хүнсний ногоо хураан авсан байна. Шинэ ургацаас тариаланчид дараа жилийн тариалалтдаа зориулан 42.3 мянган тонн үр нөөцөлснөөс Тариалан эрхлэлтийг дэмжих санд 28.5 мянган тонн, гурилын үйлдвэрүүдэд 250 гаруй мянган тонн ургац нийлүүлжээ. Энэ жилийн ургац хураалтын ажилд 1250 цэргийн албан хаагч, 800 гаруй оюутан залуус оролцсон байна.

С.САРУУЛ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж