Аваргуудын лигийн G хэсгийн тоглолтууд өнгөрсөн шөнө боллоо. Энэ хэсэгт багтсан Английн алдарт “Челси” клуб талбай дээрээ “Марибор” клубыг хүлээж авч, 6:0-ээр бутниргэлээ. Эхний хоёр тойргоос дөрвөн оноо салгаад байсан “Цэнхэрүүд” ийн долоон оноотой болсоноор хэсгээ тэргүүлж эхэлсэн юм.
Тоглолтын 13 дахь минутад Реми гоолдож, тооны харьцааг нээсэн. Харин 23 дахь минутад Дрогба торгуулийн цохилтоос багийнхаа хоёр дахь гоолыг оруулав. Ингэснээр тэрбээр “Челси”-д эргэн ирснээсээ хойш анхны гоолоо оруулж байгаа юм. Тэгэхдээ Дрогба торгуулийн цохилт цохих боломж олгохыг Азараас гуйсан аж. Тэгвэл 3,1 дэх минутад Терри гоолдсон бол 54 дэх минутад Вилер өөрийнхөө хаалган нэгийг хийжээ. Харин Азар 77, 90 дэх минутад хоёрыг хийсэн байна.
Тэгвэл нөгөө талд Германы “Шальке” клуб талбай дээр Португалын “Спортинг” клубыг хүлээж авч, 4:3-аар буулгаж авлаа. Тоглолтын 16 дахь минутад Нани тооны харьцааг нээсэн. Тэгвэл 34 дэх минутад Обаси хариуг нь барьсан. Улмаар Хунтелаар 50, Хеведес 60 дахь минутад дараалан гоолдож, эзэд тэргүүлж эхлэв. Гэвч “Спортинг” клубынхэн бууж өгөхийг хүсээгүй. 64, 78 дахь минутад Адриен Сильва хоёрыг оруулж, тэнцүүлсэн. Харамсалтай нь 90 дэх минутад торгуулийн талбайдээ алдаа гаргаж, түүнийг нь Шупо-Мотинг ашигласнаар “Шальке” гурван оноо авлаа.
Эх сурвалж: www.mminfo.mn