Шалгалт давхардахгүй боллоо

Хуучирсан мэдээ: 2010.04.15-нд нийтлэгдсэн

Шалгалт давхардахгүй боллоо

“Бизнесийн орчны шинэтгэлийн жил” –ийн ажлын хүрээнд аж ахуйн нэгж, байгууллагад хийх давхардсан хяналт шалгалтыг  зогсоохоор болжээ. Аливаа нэг аж ахуйн нэг, компаниудад дахин дахин шалгалт хийх нь дарамт болж, маш их хүндрэл учруулдаг. Компани, аж ахуйн нэгжүүдэд дарамт үзүүлэхгүй байх үүднээс  МХЕГ, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар хамтран ажиллах болсоноо өнөөдөр  сэтгүүлчдэд мэдээллээ. Тус хуралдааны үеэр хоёр тал хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурж, цаашид хийх ажлын төлөвлөгөөг ойрын хугацаанд гаргана гэж мэдэгдэв. Ажлын төлөвлөгөө гаргаснаар хяналт шалгалт давхардахгүй юм байна.

Д. Гэрэлчимэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж