УИХ-ын гишүүд Ерөнхий сайдын мэдээллийг сонсох үеэр төрийн албыг цэгцлэх ёстой талаар хэлцгээлээ. Сайтуудад сэтгэгдэл бичиж хүн доромжлогчдын нэлээд хувийг төрийн албаныхан эзэлдэг талаар ч дурдацгаасан юм.
Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Т.Ганди Японд төрийн албаныханд зориулсан тусгай хууль байдгийг энэ үеэр хэлэв. Хэрэв Японд төрийн албан хаагч хүн иргэдэд үйлчлэх ёстой ажлын цагаараа компьютер дээр тоглоом тоглож, сайтын материалд сэтгэгдэл үлдээж суугаа нь илэрвэл хуулийн дагуу хатуухан хариуцлага хүлээдэг ажээ. Монголын төрийн албан хаагчдад ч тийм хариуцлага ногдуулж цэгцлэх цаг болсон гэдгийг гишүүд хэлж байв.
Д.ОЮУН