“Дижитал” хамтлагийн ахлагч Баавар буюу Ш.Батбаяр гал тавьсан гэх хэргийг Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүх өчигдөр хэлэлцлээ.
Шүүхээс Ш.Батбаярын цагдан хорих 461 дүгээр ангид гал тавьсан гэх хэргийг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж үзэн, цагаатгасан байна.
Анхан шатны шүүхээс түүнд гурван жил таван сарын хорих ял оногдуулаад байсан юм.
Харин хорих ангийн албан хаагчдын ажил үүрэгтээ хайнга хандсан гэх хэрэгт оногдуулсан анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр баталжээ.
С.ОТГОН