Хонгконгийн удирдлага оюутны төлөөлөлтэй уулзжээ

Хуучирсан мэдээ: 2014.10.22-нд нийтлэгдсэн

Хонгконгийн удирдлага оюутны төлөөлөлтэй уулзжээ

 

Хонгконгийн удирдлагууд өчигдөр орой /Х.21/ ардчилалын төлөөх жагсаалын оюутны төлөөлөлтэй уулзжээ. Тэдний уулзалт өнгөрсөн долоо хоногт хоёр удаа цуцлагдсаны эцэст өчигдөр /Х.21/ болсон юм. Уулзалтын дараа Хонгконгийн албаныхан эсэргүүцлийн жагсаалыг тэргүүлэгчидтэй хэлэлцээ хийх найдлага тавьж буйгаа мэдэгджээ. Харин оюутнууд Хонгконгийн удирдлагуултай уулзаад ирэх 2017 оны сонгуульд Бээжингийн тавьсан болзлыг эсэргүүцэж буйгаа дахин илэрхийлсэн байна.

 

Хонгконгийн жагсагчид удирдлагаа өөрсдөө сонгохын төлөө Бээжингээс сонгуулийн бүрэн эрхийг шаардаж буй юм. Харин Хятадын эрх баригчид ирэх 2017 оны Хонгконгийн захирагчийг сонгох сонгуульд нэр дэвшигчдийг Бээжинд хянуулах ёстой гэсэн байр сууриндаа хатуу зогсож байна. Түүнчлэн Хонгконгийн Ерөнхийлөн захирагч Люн Чун Ин Бээжингийн эрх баригчид болзолоо яасан ч өөрчлөхгүй гэж мэдэгдсэн билээ.

 

Оюутан залуусын эхлүүлсэн ардчилалын төлөөх эсэргүүцлийн жагсаал олон хоног үргэлжилж байна. Гэхдээ жагсаал эхэлснээ бодвол оролцогчдын тоо багассан ч Хонгконгийн зарим дүүргийг хаасан хэвээр байгаа юм. Өнгөрсөн хугацаанд Хонгконгийн цагдаа нар болон жагсагчдын хооронд хоёр удаа мөргөлдөөн гарснаас 70 орчим хүн баривчлагдаж, олон хүн гэмтэж бэртжээ.

 

Б.АНХТУЯА

Эх сурвалж: ВВС

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж