Мексик оюутнуудын мэдээлэлд шан амлав

Хуучирсан мэдээ: 2014.10.22-нд нийтлэгдсэн

Мексик оюутнуудын мэдээлэлд шан амлав

 

Мексикийн Засгийн газраас 20 гаруй хоногийн өмнө сураггүй болсон 43 оюутны сургийг гаргасан мэдээлэлд 1.5 сая песо /110 мянган ам.доллар орчим/ шан харамж амлажээ. Мексикийн Ayotzinapa хотын багшийн коллежийн 43 оюутан жагсаалын үеэр гарсан мөргөлдөөний дараа ор сураггүй болсон юм. Оюутнууд Игуала хотноо коллежийнхаа төсвийг нэмэхийг шаардан жагсаал зохион байгуулж, цагдаа нартай мөргөлдсөн аж. Мөргөлдөөний үеэр цагдаа оюутнуудын зорчиж явсан автобус руу гал нээснээс зургаан хүн амь үрэгдсэний гуравн нь оюутан байжээ. Олон оюутан сураггүй болсон хэрэгт гэмт хэргийн бүлэглэлтэй холбоотой гэж сэжиглэсэн 36 цагдааг баривчлажээ. Мексикийн цагдаагийн газраас өргөн бүрэлдэхүүнээр үнэрч нохой ашиглан оюутнуудыг эрэн сурвалжилж байгаа аж. Үүний зэрэгцээ Игуала хотын зах дахь нийтийн булшнаас гаргаж авсан 28 цогцосны шинжилгээний дүнгээр оюутнуудынх биш болохыг тогтоожээ.

 

Б.АНХТУЯА

Эх сурвалж: ВВС

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж